Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

МАХН сэргэх үү?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    МАХН-ыг сэргээн байгуулах төв штабыг өнөөдөр хэсэг гишүүн нээх гэж байна. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, “Эв нэгдэл, эрх чөлөө, шударга ёс” хөдөлгөөний гишүүд уг штабыг эмхлэн байгуулахаар болжээ.

    МАН гэдэг нэрийг хүлээн зөвшөөрөөгүй хэсэг гишүүн 801 хүний гарын үсэг цуглуулж МАХН нэрээр дахин нам байгуулахаар ажиллаж эхлээд байгаа юм байна. Штабыг нээх талаар өнөөдөр 14.00 цагаас “Монгол хэвлэл” компанийн байранд хэвлэлийн бага хурал хийх аж. “МАХН сэргэх үү” гэсэн асуултад штабын гишүүд хариу өгөх юм байна.

    Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж