Ашигт малтмалын хуулийг цогц болгохыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын хуулийг цогц болгохыг дэмжив

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилга,  Дэлхийн банкны ивээн тэтгэлгээр Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА), Уул уурхайн эрх зүйн судалгааны сантай хамтран “Монгол Улсын ашигт малтмалын тухай хууль: хөгжил ба чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг Чингис хаан зочид буудалд өчигдөр зохион байгууллаа.

    Уг хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар, яам, агентлаг, орон нутгийн удирдлага, шүүх, төрийн бус байгууллагууд, иргэний хөдөлгөөн, компанийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг 200 гаруй хүн оролцон санал солилцов.
     
    Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихдээ зөвхөн тусгай зөвшөөрөл олгох явдлыг журамласан бус, өмчлөл, геологи, уул уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, оролцогч талуудын харилцааг зохицуулсан иж бүрэн цогц агуулгатай болгох хэрэгтэйг илтгэл тавьсан, үг хэлсэн хүмүүс онцлон тэмдэглэж байсан юм. Мөн Ашигт малтмалын эрх зүйн салбар шинээр үүсэн бий болж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн бие даасан шүүх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогсод дурдаж байлаа.

     Эх сурвалж President.mn

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж