
“Ардчилсан намаа сэрээх” клуб, “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөн, “Хүрээ дугуйлан” залуучуудын байгууллага хамтран өнөөдөр 15.00 цагт “Шинэчлэлийн индэр” хэлэлцүүлгийг “Пума” зочид буудалд зохион байгуулахаар болоод байна. Хэлэлцүүлгээр Ардчилсан намын өнөөгийн байдлын тухай авч хэлэлцэн, үзэл бодлын томоохон мэтгэлцээнийг хийх юм. Мөн эдгээр клуб, хөдөлгөөн, байгууллагууд нь өнөөгийн Ардчилсан намын удирдлага Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд унтаа байдлаасаа сэрж, намаа шинэчлэх, нийгмээ шинэчлэх, хөгжүүлэх үйл явцыг манлайлан хийх ёстой гэсэн шаардлагыг удаа дараа тавиад байгаа билээ. Түүнчлэн “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөнийхөн Ардчилсан намын ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулах ёстой гэсэн байр суурийг ч илэрхийлээд буй.
Г.Дарь