
Харамсалтай нь жүжигчин зовиур шаналгаа ихтэй байгаагаас биеийн жин нь хэт багасаж, их тураад байгаа аж. Энэ нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлж буй тухай эмч нь ярьжээ. “Хорт хавдар бол аймшигтай өвчин. Энэхүү өвчинтэй тэмцэж, эмчилгээг үр дүнтэй болгохын тулд түүнд хүч чадал түүнд хэрэгтэй. Түүний биеийн жин 60 ог гаруй болсон нь бидний санааг ихэд зовоож байна. Тиймээс түүнд хүч тамир нэмэх, биеийн жинг нь нэмэгдүүлэх хоолны дэглэм бариулахаар болж байгаа” гэжээ.
Жүжигчин Майкл Дуглас “Би угийн өөдрөг үзэлтэй хүн. Тиймээс иймхэн зүйлд бууж өгөхгүй. Би энэ өвчнийг хэмх гишгээд даваад гарна. Би өмнө нь гэр бүлдээ төдийлэн цаг гаргаж чаддаггүй байсан гэдгээ одоо л мэдэрч байна. Нэг талаар манай хүүхдүүд намайг өвдсөнд баярлаж байгаа байх. Учир нь энэ өвчний ачаар би тэдэнтэйгээ их цагийг өнгөрөөж байна. Өмнө нь гэр бүл гэдэг энэ их аз жаргалынхаа хүрээний бараг гадна байж, өнгөцхөн мэдэрдэг байсан юм шиг санагдаж байна. Одоо бол би цөм нь болж, аз жаргалдаа умбаж байна гэхэд болно. Өвчинтэйгээ тэмцэх эрч хүчийг би гэргийгээсээ, үр хүүхдүүдээсээ авч байна. Эмчилгээний үр дүн сайн байх юм бол би дэлхийг тойрсон аялалдаа гарахаар төлөвлөөд байгаа. Хүслийн жагсаалтын маань хамгийн эхэнд байгаа зүйл энэ” гэжээ.