Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Ялагч тодрох дөхлөө

Мэдээллийн News.mn сайтаас идэвхтэн бичигч, уншигчдынхаа дунд зарласан нэг сая төгрөгийн шагналтай “Хамгийн шилдэг ireport”-ийн уралдаан хоёр дахь сардаа үргэлжилж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 20-нд бид эхний уралдааны ялагчаа тодруулсан бол ирэх баасан гаригт ялагчаар тодрох магадлалтай шилдэг таван irеport-ийг зарлаж, арваннэгдүгээр сарын 22-нд буюу ирэх долоо хоногийн даваа гаригт тэдний дундаас нэг сая төгрөгийн шагналын эзнийг тодруулан зарлах болно. Тиймээс сая төгрөгийн шагнал авчрах шилдэг ireport илгээхэд та бүхэнд гуравхан хоногийн хугацаа үлдээд байгааг сануулъя.

Өнөөдрийн байдлаар 400 гаруй гишүүнтэй болоод байгаа ireport.mn сайтын гишүүдээс өнгөрсөн сард ireporter Getelgegch, Skynet, A-tuul, оdko, Mongolkhuu нар амжилттай ажиллаж байгааг онцолж байна.

Өмнөх сарын /2010.09.13-10.13-ны хугацаанд/ уралдааны ялагчийг тодруулахдаа бид хамгийн шилдэг мэдээг онцолсон бол энэ удаа хамгийн гол нь үйл явдал, мэдээллээ гэрэл зургаар баталгаажуулсан байхыг болзолдоо тусгасан байгааг та бүхэн анзаарсан байх. 

Амжилт хүсье, IREPOTER-уудаа. Уралдаандаа идэвхитэй оролцож, сенсаац, шуугиантай мэдээлэл, гэрэл зургаа ирүүлэн, сая төгрөгийн эзэн болохын тулөө хичээгээрэй.

NEWS агентлаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж