1. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төсөл;
2. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
3. Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
4. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл;
5. Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай;
6. ”Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
7. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
8. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
9. ”Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
10. “Монгол Улсын Төмөр замын хөгжлийн стратегийн нэгдсэн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
11. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүд /шинэчилсэн найруулга/;
12. “Газрын тосны нөөц бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
13. “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах боловсролын салбарын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
14. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
15. Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
16. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл;
17. “Монгол Улсын 2009 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
18. “Төсвийн хүрээний мэдэгдлийг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
19. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
20/Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл;
21. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл;
22. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
23. Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
24. Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл;
25. “Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
26. “”Ус” үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
27. Монгол Улсын Эрүүгийн (төрөлжсөн) хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;
28. Бусад.
Харин УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн энэхүү захирамжийн нэгд зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх дарааллыг тухайн үед нь шийдвэрлэж байхаар тогтоожээ.
Мөн УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороод, Тамгын газарт даалгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.