Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаяр, ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга С.Баярт нарыг албан үүргээс нь чөлөөлсөн МАХН-ын удирдах зөвлөл Архангай, Өмнөговь аймгийн Засаг дарга нарыг мөн чөлөөллөө. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригийн орой Удирдах зөвлөлөө хуралдуулж, ийм шийдвэр гаргасан байна. Засаг дарга нар өөрсдөө саналаараа ажлаа өгсөн аж.
Хамгийн сонирхолтой нь Өмнөговийн Засаг дарга нийслэлээс ажлаа явуулдаг байсан байна. Өмнөговийн Засаг даргын оронд тус аймгийн МАХН-ын хорооны дэд дарга Б.Амарзаяаг, Архангайн Засаг даргын оронд Б.Баатарбилэгийг үүрэг гүйцэтгэгчээр тавьжээ. Б.Амарзаяа нь аймгийн Засаг даргад нэр дэвшээд буй анхны эмэгтэй юм байна.
Д.ОЮУН