Та амьтан тэжээхээр шийдсэн үү! | News.MN

Та амьтан тэжээхээр шийдсэн үү!

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Та амьтан тэжээхээр шийдсэн үү!

Та тэжээвэр амьтантай болохоор шийдсэн үү. Ямар амьтан тэжээхээ сайн мэдэхгүй байгаа хүмүүст дараахь зөвлөгөөг хүргэе.
Нохой
Нохой хувиршгүй үнэнч байдаг цорын ганц амьтан. Байгаль дэлхийд хүн үүсэх үед нохой бас бий болжээ. Тэд нийгмийн хєгжлийн үйл явцад оролцохдоо бие биедээ харилцан хамааралтай явж ирсэн байна.

Нохой омгийн амьтан. Түүнд үүлдэр угсаа, омог гэж бий. Энэ угсаа омог нь хүнийг толгойлогчоо гэж хүлээн зєвшєєрчээ. Тийм учраас нохой үхэн үхтлээ толгойлогчоосоо холдож явдаггүй аж. Мєн нохой гєлєг байх үеэсээ л хүмүүсийн дунд єсдєг учраас хүнд захирагдах ёстой гэсэн ойлголтыг нь гүнзгийрүүлж єгдєг юм.

Мєн нохой тэжээдэг хүн хэзээ ч уйддаггүй гэнэ. Хэрвээ та ганцаарддаг бол хамгийн дотны нєхєр чинь нохой байх нь гарцаагүй. Харин ямар үүлдрийн нохой сонгох нь таны хэрэг. Нохдоос эзэндээ хамгийн үнэнч туслах болж чадах нь овчарк.

Яст мэлхий

Манайхан мэдээж яст мэлхийтэй нєхєрлєєд сурчихсан. Ер нь яст мэлхий тэжээдэг хүн маш тайван, бас аливаад их буурь суурьтай ханддаг. Эзэндээ сайн чанаруудаа харамгүй єгдєг түүнийг тэжээхэд арчилгаа бага шаарддаг болохоор нєхєрлєх хүн мундахгүй. Хамгийн гол нь та түүнийг хүссэнээр нь тайван байлгахад л хангалттай. Мєн хүнсний ногоо жижиглээд хооллоод байвал болох нь тэр. Урт настай амьтан болохоор таны ч насыг “уртасгаж” мэднэ.

Усан гахай

Тайван хэрнээ, бага зэрэг адгуу ааштай. Гэхдээ энэ зангаа бие биедээ л үе үе гаргана уу гэхээс эзэндээ бол огт үгүй. Тийм болохоор түүнээс дєлєх шаардлагагүй.

Арчилгаа нэг их шаардаад байхгүй түүний гол хоол нь хүнсний ногоо. Хэрвээ та түүнийг тэжээхээр шийдсэн бол “сууц”-анд нь модны үртэс дэвсэж єгєхєє мартав. Доороосоо жиндэж, даарах гээд байдаг гэмтэй болохоор л тэр. Мєн тэд дуртай үедээ хаа байгаа газраа л “бие засчихдаг”. Тиймээс гэртээ нэг их чєлєєтэй гүйлгээд яахав. Тэглээ гээд хэтэрхий хорих ч дэмий. Мартсанаас “дэвсгэр”-ийг нь байнга сольж, үртсийг нь хатааж байгаарай.

Орог зусаг
Дугуй торон дотор байнга л дороо гүйгээд байдаг түүнийг хүмүүс андахгүй. Тиймдээ ч орог зусгийг тэжээх хүсэлтэй хүн олон. Тэр тусмаа ажил хэрэгч хүмүүс албан тасалгаандаа тэжээж, хүссэн үедээ єхєєрдєн ажлын стрессээ тайлдаг гэнэ. Тэгээд ч барагтай бол орилж чарлаад, дүрсгүйтээд байдаггүй болохоор нас тогтсон хүмүүс ч түүнд хайртай байдаг. Гүйлтийн мастер гэж ч болох орог зусгийн амьдрах орчинг нь тохь тухаар сайн хангаж єгєхгүй бол тавгүйтэж, “уурладаг”. Єєрєєр хэлбэл, танаас арчилгаа их шаардана даа. Харин хоолны тухайд жижиглэсэн хүнсний ногоо.

Тоть
Yргэлж л орилж чарлан, дүрсгүйтэх тотийг сонирхдоггүй хүн байхгүй биз. Заагаад єгвєл ярина, дуулна. Багагүй авьяастай болохоор “фэн” олонтой. Дассан хүнтэйгээ ний нуугүй байж, элдвийн авьяасаа толилуулах тэрбээр будаагаар голчлон хооллодог. Бас єєрийнх нь дуртай тусгай “хүнс” ч байдаг гэх. Түүнийгээ идхээрээ чихэр идсэн хүүхэд шиг л бєєн баяр хєєр болдог юм билээ. Тоть таны албан тасалгаанд амь оруулж, гэр бүлд цоо шинэ уур амьсгал авчрах нь гарцаагүй.

Аалз

Хаа сайгүй байдаг “золбин” аалз биш шүү. Танайд зочилсон эрхэм. Түүнийг тэжээнэ гэхээр сонин байх нь аргагүй. Євєрмєц сонин сэтгэлгээтэй, бас этгээд зүйлд дурлагсад түүнийг тэжээдэг. Тэр шавьжаар л хооллоно. Гэхдээ амьдаар нь иднэ. Тийм болохоор үхээд удсан “зоог” єлссєн аалзны анхаарлыг татна гэж үгүй. Арчилгаа бараг шаардахгүй. Агаар орох тєдий битүү шилэн савных нь доор шигшсэн хар шороо л дэвсээд єгчих.

Могой
Түүнд дуртай хүн ховор байхад “хайр” зарлаад гүйдэг нь мэр сэр бий. Могой тэжээнэ гэхээр танд сонин байна уу. Зүгээр дээ  могой бүгд хортой байдаггүй. Ер нь айл гэрт лусын амьтан байвал сайн гэнэ шүү. Та түүнийг тэжээхээр шийдсэн бол зєвхєн түүхий махаар л хооллож байгаарай. Бас агаар орох тєдий битүү саванд байлгахгүй бол жаахан “зєнгєр” нєхєр. Могой єєрєє тайван байдлыг эрхэмлэгч. Тийм болохоор сав л хийвэл хэрэг тарьдаг “дайсны цэрэг”-ээсээ хол байлгахыг хичээ. Хэдийгээр хоргүй ч гэлээ, ууртай могой хүүхдэд багагүй шарх үлдээхтэйгээ шүү дээ.

Хилэнц

Аалз, могойг тэжээх зүрх гаргавал ч гаргачихна л даа. Харин хилэнц гэхээр санаанд буухгүй юм. Yгүй дээ, энэ амьтан жинхэнэ рокеруудад зориулагдсан. Этгээд зан, уур уцаарын туйл болсон түүний занг зєвхєн рокерууд л тэсвэрлэх байх. Маш ууртай, хазвал баларлаа л гэсэн үг. Бас хортой гээд байгаа. Заавал тэжээх албагүй ч, тэжээж болдгийг л мэдээд авчих. Битүү саванд байлгахгүй бол дуртай газраа тэнэж аюул дэгдээх нєхєр. Тиймээс байнгын хорионд байлга. Шавьжаар хооллодог, арчилгаа бага шаардана. Хамгийн гол нь түүнийг ноолж, дургүйг нь л хүргэхгүй л бол “томоотой” байж чадна.

Хамгийн гол нь галзуу рокерын имижийг улам тодоор бүрдүүлж чадах “билгэ тэмдэг” байгаа юм.

Н.Цэнд

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Nnnnrrss 2010-03-30 66.181.161.54

Orog zusag avii gj bodoj bgaa mahand orchvol buur uree iddeg gd bh yum unen bolvuu

Avatar

hi 2010-03-30 202.179.10.74

shuvuug tornoos ni gargahaar niseed ywaad ogoh bolow uu yah bol

Avatar

ginaa 2010-03-30 127.0.0.1

nohoi l hoorhon doo

Avatar

baji 2010-03-30 127.0.0.1

bi lav aalza tejeehgui **** gesen ch

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж