Бяцхан жаалуудын єрєєг єєрчилье

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Бяцхан жаалуудын єрєєг єєрчилье

“Дэгжин өлгүүр”

Хэрвээ та хүүхдээ “хувцсаа энд тэндгvй хамаагүй хаялаа, шүүгээнд єлгєсєнгvй, ил тавилаа” гэж зэмлэдэг бол хуучинсаг үзэлтэн юм байна. Шүүгээг нээж, хааж хувцсаа єлгєх “зав” тэдэнд алга, бас хэрэндээ залхуурч байгаа нь тэр. Тиймдээ ч тэд єрєєнийхєє хүссэн булан тохой руу хувцсаа чулуудаад байгаа юм. Таныг үглэх тусам тэд зєрүүдлээд байгаа юм шиг санагдана. Харин “залхуу” хvvхэдтэйгээ тэмцэх аргаа одооноос єєрчил. Та түүнийг эзгүйд єрєєнийх нь аль нэг зай завсар сайтай хананд єлгүүр хадчих. Гэхдээ жирийн нэг модон єлгүүр бус, анхаарлыг нь татахуйц хээнцэр, дэгжнийг. Ингэснээр хүүхэд тань ойр зуур ємсдєг хувцсаа байнга єлгєж, хэрхэн эмх замбараатай болсныг мэдрэх болно.

Ханын цаас

Хүүхдийн єрєєний ханын цаасны єнгє аль болох бvдэг байвал зохимжтой. Ингэлээ гээд уйтгартай болчихгүй. Эсвэл бүр эсрэгээрээ, хэдэн настай хvvхэд гэдгийг харгалзан тэдний хүсэл сонирхолд нийцсэн єнгє, хээ хуар, зургаар чимж болно. Хэрвээ таны хүүхэд бага насных бол түүний үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатрууд, єхєєрдєм амьтдын зургаар чимэглэж болох юм. Єрєєний єнгє хүүхдийг сайн амарч чадах эсэхэд шууд нєлєєлдєг. Тиймээс балчир хүүхдийн єрєєг эрээн мяраан гvн єнгє, янз бvрийн зурагтай ханын цаасаар чимэглэх дэмий. Єєрєєр хэлбэл, бүүдгэр орчинд хүүхэд сайхан амарч чаддаг. Ер нь хүүхдийн єсєлтийг хурдасгая гэвэл сайн унтуул гэдэг биз дээ.

Гэрэл гэгээ нэмж єг

Түүний єрєєнд нарны туяаг сайн оруул, одоо таны хvvхэд том болсон учраас тэр шүү дээ. Том болсон хүүхдийн єрєєг гэрэл гэгээтэй, саруулхан байлгах хэрэгтэй, түүний багад тоглодог байсан тоглоомноос авахуулаад хэрэгтэй хэрэггүй зүйлсийг єрєєнєєс зайлуулаад үз. Одоо тvvнд унтах бус сурч боловсрох үүрэг ногдож байгаа учраас хуучных шиг унтуулах биш, харин ч сурч боловсроход сэргэг байлгах орчин үгүйлэгдэж байгаа юм. Одоо ор, бичгийн ширээ, телевиз гээд цомхон зүйл байхад л хангалттай. Энэ бүхний дараа хүүхэд чинь хэрхэн єєрчлєгдєхийг та харах болно. Энэ бол барилгын засал чимэглэлийн сэтгэл зvйчдийн удаан хугацаанд хуримтлуулсан туршлага, онол.

Yзэмж сайтай дугуй ширээ

Орны хажууд, буланд, эсвэл цонхны ємнє байрлах жижигхэн дугуй ширээ єрєєний єнгє үзэмжинд ямар их нєлєєлдгийг та мэдрэх болно. Иймэрхүү тавилгыг ширээ гэхээс нь илүү тавиур гэдгээр нь байршуулбал зүгээр. Мэдээж энэ ширээн дээр хүүхдүүдийнхээ хамгийн дурсамжтай, аз жаргалтай мєчийг харуулсан гэрэл зургийг этгээд хийц, хэлбэртэй жаазанд хийгээд тавьчих, хажууд нь бэлэг дурсгалын шинжтэй хэд хэдэн чимэглэл, тоглоом єрвєл бүр ч зүгээр.

Мини сууц

Хүүхдийн єрєєний єнгє vзэмжид нєлєєлєх хамгийн чухал тавилга бол ор. Сvvлийн үеийн єрнєдийн дизайнеруудын хандлага орыг сууцан доторх сууц байх ёстой гэх болжээ. Энэ нь тэр тусмаа хүүхдийн єрєєний засал чимэглэлд түгээмэл болсон хандлага гэнэ. Хэрвээ та хүүхдийнхээ орыг ингэж чимэглэвэл цаг үеэсээ хоцроогүй гэж онгирч болох нь. Харин түүний орыг ингэж чимэглэхдээ, єнгє нь ямар байхыг хvvхдээсээ асуугаарай. Энэ єрєєний эзэн тэр болохоор шүү дээ.

Чамин хєшиг

Хєшиг заавал хоёр тийшээ нээгдэх ёстой гэж үү? Тэгвэл хоёр талаасаа гол руугаа нээгдэж болохгүй гэсэн дүрэм байхгүй. Та хүүхдийнхээ єрєєнд эрээн, чамин хээтэй ганц л єргєн хєшиг хийгээд үзээрэй. Тэгээд дунд нь унжуулаад уячих. Ийм хєшиг цонхыг ямар чамин харагдуулна гээч.

Нэмж хэлэхэд цонхны ойр байрлах ор, сандал, ширээний бүтээлгийг хєшигний хээ, єнгєтэй хослуулбал бүр ч донжтой.

Ажлын ширээ новшоор дүүрэн, эмх замбараагүй байхад ямар хэцүү байдгийг та гадарлана биз дээ. Мэдээж энэ проблем таны хүүхдэд ч тохиолддог. Тиймээс тvvний хичээлийн ширээг хана руу чиглvvлэн, буланд байрлуулаад vз. Анхаарлыг нь єєр зүйлд сарниулахгүй гэсэн арга. Бас дээр хэлсэнчлэн ширээг нь новшоор дүүргэхгүйн тулд цомхон байлгахыг хичээгээрэй. Мэдээж ном дэвтэр, үзэг харандаа нь үлдэж таарна. Иймэрхүү байрлалтай ширээ хүүхдэд тань гарцаагүй таалагдана даа.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж