Гэрэл зураг юу өгүүлдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Гэрэл зураг юу өгүүлдэг вэ?

Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ авахуулсан гэрэл зураг тань харилцааны талаархи  их нууцыг өгүүлж байдаг гэнэ. Тиймээс зургийн цомгоо гаргаад хамгийн дуртай нэг зургаа сонгоод сайн ажиглаарай.

Та нар хэр ойрхон авахуулсан байна вэ? Ойрхон байх тусмаа харьцаа чинь дотно гэсэн үг. Бага зэрэг зайтай зогссон бол та нар бие биенээсээ зайгаа барьдаг. Дотносох боломж бага байгааг илтгэнэ.

Та нарын харц нэг зүг рүү харсан байна уу?

Хэн нэг нь өөр тийш харсан байвал зам тань салаалсан, нөгөө талаар хөндий харьцааг илтгэнэ.

Аль нэг нь тонгойсон байвал  харьцаа чинь хуучирч буйг харуулж байгаа хэрэг. Зурагчин тань яаруу сандруу авсан зураг л биш бол энэ үнэн шүү.

Бие биенээ харсан зураг мөнхийн харилцааг илтгэнэ. Үнэнч нөхөрлөл, насан туршийн хайр, бат бөх гэр бүл.

Та нарын инээмсэглэл нүүр дүүрэн байвал хандлага тань чин сэтгэлийнх болохыг харуулж байна.
 
Та гараа мөрөн дээр тавьсан, сугадсан, атгасан байвал харьцаа тань найрсаг нөхөрсөг гэсэн үг.

 Нэг нэгийгээ түшсэн байвал та хоёрын харьцаа энгийн, итгэлцэл дээр оршдог.

Нэгэн рүүгээ тонгойсон байвал өөрийнх болгох хүсэлтэй.

Халаасандаа гараа хийсэн бол маш нууцлаг хүн болохыг илтгэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж