“Монгол блогчид-2010” ёслолоын ажиллагааны үеэр оны шилдэг энтертаймент блог, оны шилдэг нийгмийн сэдэвт блог, оны шилдэг бизнес блог, оны шилдэг олны таашаал хүртсэн блог гэсэн дөрвөн номинациас гадна оны шилдгийн шилдэг блогийг тодруулж “New Media” цом, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагналыг олгох аж.
Ёслолын ажиллагаанд Монголын нэрт нийтлэгч ноён Б.Баабар, зохиолч, сэтгүүлч А.Амарсайхан, Монголын блогчдын холбооны тэргүүн Б.Батхүү, дэлхийг тойрон аялагч DJ Амай, “Тэнгэр” группын ерөнхийлөгч Ч. Ганхуяг, шилдэг блогч н.Хантулга, Санэке, жааз дуучин Д.Цэцэнбилэг, "Алтан ураг", "Vanquish" хамтлаг зэрэг нийгэм, улс төр, урлаг, спортын зүтгэлтнүүд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, Монголын шилдэг 100 блогч урилгаар хүрэлцэн ирж Улаан хивсний ёслолын ажиллагаанд оролцох юм.
Мөн ёслолын ажиллагааны тасалбарын орлогоор NMMA, "Жиргээ" төрийн бус байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, мэдээллийн технологийн салбарт идэвхтэй ажиллах зорилготой хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнд тусламж үзүүлэх хүмүүнлэгийн ажил болох аж.
Энэхүү ёслолын ажиллагаанд блог бичдэг хүн бүр бүртгүүлж “Монгол блогчид-2010” шилдгийн шилдэгт өрсөлдөх боломжтой.
Цахим хуудас: http://mongolian-bloggers-2010.newmediamarketingagency.com/
М.Урин