Орон сууцны даацын хана нурж, иргэдийг нүүлгэн шилжүүллээ | News.MN

Орон сууцны даацын хана нурж, иргэдийг нүүлгэн шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Орон сууцны даацын хана нурж, иргэдийг нүүлгэн шилжүүллээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын 48 айлын орон сууцны даацын хана нурж, тэндхийн оршин суугчид дарагдах шахжээ. Хана нурсан орцны цахилгаан эх үүсвэрийг хязгаарлаж, дүүргийн цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн хамгаалалтад аваад байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид энэ асуудалтай холбоотойгоор хуралдаж, ямар арга хэмжээ авах талаар шийдэх тухай мэдээллийг авсан юм. Бид даацын хана нурсан талаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Дугардоржоос тодрууллаа.

-Даацын хана хэзээ нурсан юм бэ. Тухайн орцонд хэдэн айл амьдардаг юм бол?
-Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны III байрны I орцны  нэг  давхрын шатны хонгилын даацын хана нурсан тухай мэдээлэл ням гаригийн өглөө ирсэн. Манай ажлын хэсэг газар дээр нь очиж шалгахад, нэг давхрын даацын 64 хананы нэг эгнээ нурсан байсан. Тус орцонд 12 айл амьдардаг юм билээ.

-Олон жил болсон барилга уу. Одоо тэр 12 айлын оршин суугчдыг хаана байлгах вэ?

-Тус орцны 12 өрхийн 53 иргэнийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр иргэдийг нүүлгэсэн. Тэд ах дүү, найз нөхдийндөө амьдарч байгаа.

-Очих газаргүй иргэд байгаа гэж дуулсан. Тэднийг хаана байлгах вэ?

-Байранд амьдарч байсан 53 иргэнээс 10 нь өөр очих газар байхгүй гэж мэдэгдсэн. Тиймээс  тус хороонд байрлах “АБ” зочид буудалд байлгахаар боллоо. Ямар ч байсан тус байранд хүн амьдрах боломж байхгүй. Нурах магадлал маш өндөр байна. Энэ байшин 1960 оны барилга. Өвөлдөө газар хөлдөхөөр хөрс нь овоочихдог. Зундаа суулт өгч, доод давхарын тоосго нь хөгцөрч муудсан байдаг юм билээ.

Х.Хангал

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

teehuu 2010-03-30 127.0.0.1

enhboldoor tuluul

Avatar

freecallmn 2010-03-30 127.0.0.1

Hizgaargui yarih erh chelee www Freecall mn

Avatar

fight 2010-03-30 127.0.0.1

er ni 45 nd jagsaj temtsej avilgachidtai alaltsahgui bol uneheer mongold yaduu buduuleg bsaar duusah yum bna mahan enhbold enhbayar naymdorj tednii daguul suul avilgachdiig ustgaj bj bid hun shig amidrah yum bna

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

Toyota Harrier mashin zarna Chaser Cresta oroltsuulj bno Utas 99794680

Avatar

зочин 2010-03-30 127.0.0.1

дараалаад нурсаар байх уу нэг сууцыг тэгэж нэг хэсэг болвол яах вэ чанаргүй үнэтэй муу барилгаа хэн хохирч хэн завших бол бүрхэг хорвоо гэж байранд амьдардаг хүмсүүд амьд явах баталгаа алгаа хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж