Д.Болдод төрсөн өдрийн мэнд хүргэе!

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Д.Болдод төрсөн өдрийн мэнд хүргэе!

Өнөөдөр “Камертон” хамтлагийн ахлагч дуучин Д.Болдын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 32 нас хүрч байгаа юм. Монголын рок, попын урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнэ үүсгэж, “Камертон” хамтлагийнхаа уран бүтээлээс гадна бие даан “Хайрын хүч”, “440Hz”, “Амьдралын гол дүр”,”Only one” гээд дөрвөн ч цомгийн эзэн болсон тэрбээр авьяаслаг дуучнаас чадварлаг продюсер юм. Мөн дуучин Д.Болд хувцас загварт хүч сорин Монголдоо анх удаа “Гоёо” брэндтэй хамтран өөрийн нэрийн “Be Bold” ноолууран хувцасны загварын коллекци гарган шаггүй дизайнер болохоо харуулаад байгаа. Тун удахгүй монгол поп урсгалаар гаргах гэж буй “Монгол поп” цомгийг нь фенүүд нь тэсэн ядан хүлээж байгаа билээ. Дуучин Д.Болдод мянга мянган фенүүдийнх нь өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж