
“Мотив” хамтлагийн анхны бие даасан “Хайрын гэгээ” цомог худалдаанд гарсан цагаасаа хойш борлуулалтаараа тэргүүлсээр байна. Өнгөрсөн есдүгээр сард худалдаанд гарсан тус хамтлагийн “Хайрын гэгээ” цомог нь өнгөрсөн хоёр сарын турш “Hi-Fi Records”-ын борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм. “Хайрын гэгээ” цомог нь “Hi-Fi Records”-ын бүх салбаруудаар 7000 төгрөгөөр худалдаалж байгаа аж.
М.Анир