
Алтан бөмбөрцгийн шагналт, супер инээдмийн кино болох “Hangover”-ын хоёрдугаар анги энэ жил хийгдэж буй. Харин энэхүү шинэ ангид АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон оролцон тоглохоор болжээ. Тэрбээр уг кинонд өөрийнхөө буюу Билл Клинтоны дүрийг бүтээх ба тус хэсгийн зураг авалтыг ирэх жил Бангкокт хийх гэнэ.
Экс Ерөнхийлөгч өмнө нь нэг ч удаа кинонд оролцон тоглож байгаагүй ба телевизийн баримтат нэвтрүүлгийн зураг авалтад оролцож байжээ.
Мөн уг киноны гол дүрд энэ зуны хамгийн дуулиантай оддын нэг жүжигчин Мел Гибсон тоглох болсон тухай мэдээлж байсан ч цуцалсан юм.
Н.Наран