
-Банкны үйлчилгээ илүү хялбар, иргэдэд ойр болж байгаагийн жишээ нь танай банкнаас гаргаж буй онлайн хадгаламжийн дансны үйлчилгээ болов уу гэж бодож байна. Монголд анхдагч болсон энэ үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Банкны үйлчилгээ өдөр ирэх тусам шуурхай, хүртээмжтэй, хялбар болж харилцагчдад улам ойртсоор байна. Энэ нь нэг талаар техник технологийн хөгжил дэвшилтэй нягт холбоотой бөгөөд цахим ертөнцийн хамрах цар хүрээ улам бүр нэмэгдэж буй энэ үед банк ч мөн хувьсан өөрчлөгдөж бүтээгдэхүүн үйлчилгээгээ шат дараатайгаар цахим хэлбэр лүү шилжүүлж байна. Голомт банкны хувьд салбарынхаа түүхэнд анхдагч гэсэн тодотголтой олон зүйлийг нэвтрүүлсэн бөгөөд энэ удаад мөн л Монголд анх удаа онлайн хадгаламжийн дансны үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэ үйлчилгээг бид гадаадад ажиллаж амьдарч, сурч байгаа монгол иргэдийнхээ санал хүсэлт дээр тулгуурлан нэвтрүүлсэн. Өнөөдөр хилийн чанадад байгаа монгол иргэдийн ихэнх нь хуримтлал үүсгэх зорилгоор харь орныг зорьдог . Тиймээс бид энэ үйлчилгээг тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүсэн хүлээж байсан зүйлүүдийнх нь нэг гэж бодож байна. Гадаадын биш Монголынхоо банкинд хадгаламж нээлгэж, хүүгийн орлогоос ашиг хүртэн хөрөнгө мөнгөө удирдах боломж онлайн хадгаламжийн дансны үйлчилгээ нэвтэрснэээр бүрдэж байгаа юм. Онлайн хадгаламжийн данс нээх үйлчилгээг зөвхөн монголчууд төдийгүй ажил алба, бизнес нь Монголд төвтэй гадаад иргэд ч мөн ашиглах боломжтой.
-Онлайн хадгаламжийн дансны үйлчилгээ нэвтэрснээр банкны харилцагчдын өмнө ямар шинэ боломжууд нээгдэж байгаа вэ?
-Гадаадад байгаа монгол иргэдийн хувьд ирээдүйгээ баталгаажуулж хуримтлал үүсгэхийн тулд ихэвчлэн Монголынхоо банкуудыг сонгодог. Жишээ нь БНСУ-д ажиллаж байгаа монгол иргэдийн 70 орчим хувь мөнгөө Монгол руугаа илгээдэг гэсэн судалгаа бий. Тэд ихэвчлэн ойр дотны хэн нэгнээрээ дамжуулан банкинд данс нээлгэж мөнгөө хадгалуулдаг. Энэ тохиолдолд дансныхаа хуулгыг авах, үлдэгдэл шалгах, хугацааг нь сунгах гэх мэт хөрөнгө мөнгөө удирдан, хянах хэрэгцээ шаардлага байдаг ч энэ нь боломжгүй зүйл байсан. Харин одоо онлайн хадгаламжийн дансны үйлчилгээ нэвтэрснээр интернэтэд холбогдсон дурын газраас хадгаламж нээлгэж, хугацааг нь сунгаж, орлого зарлагаа хянах бүрэн боломжтой болж байна
-Онлайн хадгаламжийн данс нээлгэхэд шаардлагатай материал болон тавигдах шаардлагыг биелүүлэхэд хүндхэл хир гарах бол?
-Онлайн хадгаламжийн данс нээх үйлчилгээнд хамрагдахад хүндрэл гарахгүй байхаар бид тооцоолсон. Үйлчилгээнд хамрагдаж онлайн данс нээлгэхийн тулд интернэт сүлжээ ашиглан www.egolomt.mn цахим хуудсанд нэвтэрч хувийн мэдээлэл бүхий анкет бөглөн, гэрээтэй танилцаж харилцагчаар бүртгүүлэн, мэдээллийг баталгаажуулах бичиг баримтын хуулбарыг гарын үсэг зурсан анкет, гэрээний хамт Голомт банкны шуудангийн хаягаар илгээнэ. Материалыг Голомт банк хүлээн авснаар данс нээж харилцагч руу дансаа удирдах эрх бүхий онлайн хадгаламжийн дансны хэрэглэгчийн нэр, нууц үгийг и-иэйл хаягаар илгээж шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь өгч ажиллах болно.

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүсэн хүлээж байсан үйлчилгээнүүдийнх нь нэг болсон байх гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ онлайн үйлчилгээнд итгэх иргэдийн итгэл тийм ч өндөр биш байдаг. Ялангуяа хөрөнгө мөнгөө онлайнаар захиран зарцуулна гэдэгт тааламжгүй хандах иргэд олон гарна. Энэ талаар?
-Онлайн хадгаламжийн дансны үйлчилгээ нь мөнгөө өндөр хүүтэйгээр Монголдоо хадгалуулах боломжийг олгоход чиглэгдэж байгаа. Таны онлайн дансандаа хадгалсан мөнгө бусдын данс руу орохгүй, төлбөр тооцоо гүйцэтгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн тухайн харилцагч л мөнгөө бэлнээр гарган авах эрхтэй. Тийм учраас онлайн хадгаламжийн дансны үйлчилгээний аюулгүй байдалд эргэлзэж тээнэгэлзэх хэрэггүй гэдгийг хэлмээр байна.
-Гадаадад байгаа иргэн хуримтлуулсан мөнгөө сар бүр онлайн хадгаламжийн дансандаа хийх тохиолдолд бэлэн мөнгөө хэнд хэрхэн хандаж өгөх вэ? Гадаадын дурын банкнаас данс руугаа шилжүүлж болох уу?
Онлайн хадгаламжийн данс нээгдсэнээр харилцагчийн нэр дээр Голомт банкинд данс нээгдэх ба оршин суугаа улсынхаа банкнаас олон улсын мөнгөн шилжүүлэг ашиглан өөрийн дансандаа хүссэн үедээ мөнгө хийх боломжтой. Голомт банк нь олон улсын нэр хүнд бүхий банкуудтай харилцаа холбоотой ажилладаг бөгөөд тэдгээр банкуудаар дамжуулан онлайн хадгаламжийн дансандаа шилжүүлж болно. Харин шилжүүлж буй банк, мөнгөн дүнгээс хамаарч тухайн банкинд шилжүүлгийн шимтгэл төлөх шаардлагатай. Түүнээс гадна ойр дотны хэн нэгнээрээ дамжуулан Монголоос дансандаа мөнгөө хийлгэж ч болох юм. Сонголтын хувьд чөлөөтэй.
-Онлайн хадгаламжийн дансны хүү Монголд үйл ажиллагаа явуулж буй банкуудын хүүгээс ялгаатай юу?
-Онлайн хадгаламжийн дансны хүү нь Голомт банкны энгийн хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцогдоно. Голомт банк Монголын банк санхүүгийн зах зээлд хамгийн уян хатан нөхцөлтэй өндөр хүүтэй хадгаламж санал болгодог гэдгээр нь иргэд сайн мэднэ. Тиймээс бусад банкуудын хадгаламжийн хүү онлайн хадгаламжийн дансны хүүнээс бага байх вий гэж эргэлзэж тээнэгэлзэх шаардлагагүй.
-Онлайн хадгаламжийн дансны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хаана хэнд хандах вэ?
-Энэ үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.egolomt.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй авч болно. Онлайн хадгаламжийн дансны хүү болон нөхцөл, ямар дарааллаар данс нээлгэх гэх мэт бүх мэдээлэл энд бий. Мөн Голомт банкны Лавлах төв болох 310669 дугаараар холбогдож мэдээлэл авч болно.
Банкны дэвшилтэт үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүгдийн ажилд амжилт хүсье.