
Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч томоохон 18 компани үндсэн үйл ажиллагаанаас нийт 198,1 тэрбум төгрөгийн орлого олж, 225.7 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардал гарган 27,6 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажиллажээ. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахилгааны түгээлт 7,1 хувиар, дулааны түгээлт 4,2 хувиар тус тус өссөн байна.
Оны эхний есөн сарын дүнгээр богино хугацаат өр төлбөр оны эхнээс 17 тэрбум төгрөгөөр буурч 35,8 тэрбум төгрөг болжээ. Харин цахилгаан, дулааны эрчим хүчний авлага оны эхнээс 0,8 тэрбум төгрөгөөр өссөн дүн гарчээ. Үүний дотор гэр хорооллын хэрэглэгчдээс авах авлага, харилцагчдаас авах авлага өссөн байна.
Д.Цээнэ