Үнэхээр иргэний хөдөлгөөнийхөн яриад байгаа шиг алдаатай гэрээ баталчихвал яах билээ гэсэн хардлага эн тэргүүнд төрөх нь ойлгомжтой. Энэ удаад олонхийн хувьд хамгийн эргэлзээтэй байгаа асуудлуудыг зөвхөн гэрээ, журам хуульд хэрхэн заасан байдгаас харах гээд үзье. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Техник эдийн засгийн үнэлгээнд өөрчлөх асуудлын зөвлөмжийг biznews.mn-ээс хараарай.
Оюутолгойн гэрээ ирэх дөрөвдүгээр сарын 6-нд шууд л хүчин төгөлдөр болох ёстой юу эсвэл… Улс оронд маань ашиггүй алдаатай гэрээ болсон гээд жагсч тэмцээд ч хууль зүйн дагуу гэрээ шууд хүчин төгөлдөр болчих юм биш биз.
Тухайлбал, хэрвээ Техник эдийн засгийн үндэслэлийг батлахгүй бол гэрээ хүчин төгөлдөр болох эсэхэд нөлөөлж чадах уу?
Хөрөнгө оруулалтын гэрээнд энэ талаар гэрээний 15.26-д зааснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр болно гэсэн байна. Харин энэхүү 15.26 заалтад нь ихэвчлэн гэрээнд гарын үсэг зурснаас хойш өрнөх үйл явцуудыг зааж өгчээ. Тухайлбал, Техник эдийн засгийн үндэслэлийг гэрээнд гарын үсэг зурсны дараа Эрдэс баялгийн зөвлөлд хүргүүлнэ.
Хүргүүлснээс хойш 150 хоногийн дотор хэлэлцэнэ гэх мэт.
Төгсгөл нь III нүүртТөгсгөл. Түрүүч нь I нүүрт
Ямар тохиолдолд гэрээ хүчинтэй болохгүй вэ?
Үүнд:
“Хөрөнгө оруулагч нь Засгийн газарт бичгээр холбогдох урьдчилсан нөхцөлүүд хангагдах шаардлагагүй болохыг мэдэгдэхээс бусад тохиолдолд энэхүү Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 6 /зургаа/ сарын дотор дээр дурдсан урьдчилсан нөхцөлүүд хангагдаагүй бол энэхүү гэрээ хүчин төгөлдөр болохгүй…” гэжээ.
Урьдач нөхцөлүүд буюу одоо хамгийн их маргаан дэгдээгээд байгаа Техник эдийн засгийн үнэлгээний талаар хүлээлгэн өгснөөс хойш 150 хоногийн дотор хэлэлцэнэ гэсэн болохоос батлана буюу батлаагүй бол… гэсэн зүйл алга.
Эрдэс баялгийн зөвлөлөөс ч мэргэжлийн дэмжсэн дүгнэлт гаргаж зөвлөмж хүргүүлсэн болохоос баталдаг байгууллага биш гэсэн утгатай тайлбар хийсэн. “Оюутолгой” ХК буюу “Айвенхоу майнз Монголия инк” компанид 12 төрлийн техник засвар хийх шаардлагатай гэсэн хугацаатай үүрэг өгсөн гэж байгаа. Энэхүү хугацаа нь энэ долоо хоногт дуусах бөгөөд ямар ямар өөрчлөлт хийсэн талаар албан ёсоор мэдээлэл гаргана гэлээ.
Тэгвэл одоо ямар өөрчлөлт оруулахаар болоод байгаа вэ. УИХ-аас Техникийн эдийн засгийн үндэслэлд гол дөрвөн асуудлын тодруулан өөрчлөх үүрэг өгсөн. Үүнд: роялти ашиглалтын хоёр хувийн маргаан, усны нөөцийн талаарх эргэлзээ, мөн үйлдвэрлэлийн хоногт боловсруулах хүчин чадлын хэмжээг тодорхойлох талаарх асуудал.
Эрдэс баялгийн зөвлөлийн дэд дарга М.Ариунбаярын мэдээлснээр бол Монголын талд ногдох ашгаас хоёр хувийг авна гэсэн саналыг хасахаар болсон байна.
Харин нөөцийн тухайд тэд анх 40 сая тонн нөөц олборлох боломжтой гэж байснаа 19 сая тонн нь техник технологийн одоогийн нөхцөлд ашиглах боломжгүй гэж анх хэлснээсээ нөөцөө багасгаж агуулга ихтэй хэсгийг нь сорчилж ашиглаад буцаад гарах нь гэсэн хардлага төрүүлсэн. Анх Торонтогийн бирж дээр хувьцаа гаргахдаа 100 сая тонн нөөцтэй гэж хөрөнгө босгочихоод одоо түүнээсээ булзаж 20 гаруй сая тоннын олборлолт хийх гэж байна гэсэн хардлага аргагүй төрөхөөр байгаа. Гэхдээ үүнийг 19 сая тонныг бид дахин өрөмдлөгө хийгээд хэзээ ашиглаж болохоо тогтооно гэж хөрөнгө оруулагчид тайлбарладаг. Дээр дурдсан М.Ариунбаяр даргын хэлснээр бол ТЭЗҮ- г хэлэлцэх явцад 31,1 сая тонн болгон “суулгасан” гэж байна.
Харин Торонтогийн биржид “Айвенхоу Майнз” компанийн танилцуулгад Оюутолгойн ордыг 79 тэрбум паунд нэг паунд 453,6 грамм гэж тооцвол ойролцоогоор 35 орчим сая тонн зэсийн нөөцтэй гэж бичсэн байна.
А.АНУ