Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Бүх Чеченийн ”Хаан”

Чечень улсын ерөн­хийлөгч, 33 настай Рамзаны үндсэн фэшн нь спорт маягийн костюм  гэж буудаг. Путиныг ерөнхийлөгч байх үед тэнгэрийн цэнхэр өнгөтэй хувцастайгаа зургаа цуг авахуулснаас л тэр. Гэхдээ Кремльд онцгой тохиолдлоор ирж байсан учраас түүнийг буруутгах аргагүй. Кадыров ер нь спортод дуртай. Бокс тоглоно. Морь унаад давхина. Хөлбөмбөгийн“Терек” багаа удирдана. Мөн Чеченийн боксын холбоог ч даргалдаг. Архи ууж, там­хи татахгүй. Эрүүл амьд­­­ралын дэглэм барьдаг.

Нэгэн удаа тэрбээр Москвагийн морин тойруулга дээр хурц шар өнгийн поло цамцтай, усан үзмийн өнгөн хатгаастай Polo Ralph Lauren бейсболка өмссөн харагдаж байлаа.

Ерөнхийлөгч болс­ноо­соо хойш түүний хув­­цсанд костюм давам­гайлах болсон юм. Ёсор­хуу хар хөх, хоёр ташаат костюмыг нь тод улаан, цэнхэр, хичийн өнгөтэй өргөн зангидсан зангиа нь гоёж өгнө. Залуу эрч хүчтэй хүнд дандаа зангиатай байх нь төвөгтэй байдаг болов уу гэлтэй тэрээр зангиагаа суллан цамцны захны дээд товчоо тайлсан байдаг. Костюмын маркууд нь люкс: Giorgio Armani, Alexander McQueen, Baldessarini, Louis Vuitton. Цаг нь Швейцарийн Bovet, цагаан алтан Fleurier Minute Repeater with Reversed Hand-Fitting загварынх. Мэддэг хүмүүс  эдгээрийн үнэ нь Америкийн зах зээл дээр 300 мянган евро гэж хэлдэг. Кадыров мөнгөнд татганаад байдаггүй. Үүний жишээ нь Сергей Зверевт 100 мянган еврогийн  цаг бэлэглэсэн гэх яриа юм. Үнэтэй бэлэгт дуртай нь ер бусын ховор нандин зүйлд “нугасгүй” гэдэг. Барс, ирвэс, тэмээн хяруул фламинго гэх мэтийн Кадыровын амьтны хүрээлэнд байдаг содон амьтад үүнийг гэрчилнэ.

Түүний авто паркт нь Rolls-Royce, Lamborghini, Ferrari, Porsche, Hummer Stretch, Mercedes SLR, Audi R8, Lexus LX 470 ба хэд хэдэн BMW зэрэг сайн машинууд бий. Хэд хэдэн удаа халдлагад өртөж байсан аюулгүй байдлаа хангахын тулд цуваандаа өөрөө машинаа барьж, цуваанд яг адилхан хэдэн машин түүнтэй адилхан жолооч нараар жолоодуулан урьд өмнө нь дагалдан дайснуудыг нь хуурдаг гэнэ. Гэхдээ голчлон цувааг нь энгийн “жигуль” бүрэлдүүлнэ.

Амьтан, машинаас гадна Кадыров гэртээ буу зэвсгийн баян цуг­луулгатай. Цагдаагийн ахмад байсан, багаасаа дайн тулаанд явж байсан болохоор буу зэвсэг сайн эзэмшсэн. Тиймээс ч өнгөлөн далдлах цэргийн цэргийн дүрэмт хувцас бас түүнд сайн зохидог.

Өөрийн эх орондоо шариа­тын хуулийг дээдлэх тэрбээр бас л үнэнчээр мусульманы гажетаа  өмсдөг, гол төлөв хар цацагтай хүрэн улаан хилэн феска юм. Түүндээ заримдаа угалз хатгасан дэгжин халат нэмэрлэнэ.

Түүний хувцаслах жаяг нь лалын ёсоор хувцаслахыг Кадыровын уриалсан Чеченийн бүх эмэгтэйчүүдэд хамаардаг. Тэрбээр гадаадаас шүүмж­лэл сонссоны дараа Чеченийн тусгай стилийг гаргахаар Оросын загвар бүтээгч Алена Ахмадуллина гэх эмэгтэйг урин авчирч байлаа. Эцсийн эцэст баяр наадмаар орос жүжигчдийг бөөнөөр урин авчирч болдог юм чинь яагаад загвар бүтээгчийг урьж болохгүй гэж. Чеченийн эмэгтэйчүүд тийм анхаарал хүртэх эрхгүй гэж үү?

Костюм
Спортын костюмаас болсон faux pas-ийг давтахгүйн тулд төрөлх хөндийгөөсөө гадна Рамзан европ маягаар хувцаслан дресс-кодоо яс барьдаг.

Зангиа
Гэрэл гэгээтэй хурц тод өнгөтэй өргөн зангиаг гранчестер гэх өргөн зан­гидан бага зэрэг сулласан янзаар зүүнэ. Цамцны зах голдуу задгай тал­даа, уулын залууг тасал­гааны бүгчим агаар бачимдуулдаг биз.

Феска
Афганистаны дэгжин ерөн­хийлөгч Хамид Кар­зайтай түүнийг европ кос­тюм, мусульманы уламж­­лалт хувцсаа хос­луулж чаддаг авъяас нь ойртуулж өгдөг.

Сахал
Их зөнчийн санал бол­гос­ноор өтгөн, битүү хууз.

Авто-тоглоомууд
Спорт карууд, жиипүүд ба лимузинээс гадна бие хамгаалагч нарынх нь бэлэглэсэн спортын Suzuki мотоцикл түүнд бий. Хамгийн алдартай машин нь 450 000 еврогийн үнэтэй хар өнгийн Ferrari Testarossa. Түүнийг 30 насных нь ойгоор Жабрайлов, Байсаров хоёр бэлэглэсэн. Харин Кадыров бэлгийн машинаа худалдан мөнгийг нь буяны үйлст өгчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж