Дэлхийн баяны гангараа

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн баяны гангараа

Билл Гейтсийн стилийг шүүмжилнэ гэдэг нь утгагүй хэрэг. Учир нь тэрбээр өөрөө өөртөө стиль юм. Гейтсийн гадаад төрх нь сайхан костюмаар гангардаггүй техникийн ухаантнуудын  хүмүүсийн жишиг гэж болохоор. Цамц, ноосон цамц, хямдхан үс засалт, гүйлтийн хөнгөн гутал эсвэл мокасин… Гейтсийн буянаар эротик бус стиль Microsoft-ийн ажилтнуудаас гадна дэлхийн олон хүнийг татах болсон юм. Гэхдээ Гейтс өөрөө стилиэ эвдэж, шинийг гаргаж ирнэ гэж хичээгээгүй нь ойлгомжтой.

Түүний гол зорилго стиль биш, мөнгө зоос. Багаасаа л жийнс, ноосон цамц, даавуун цамц өмсдөг байсан зуршил нь одоо ч хэвээр. Дээр нь долоон доллараар үсээ засуулахад хангалттай. Билл энэ зуршлаа өөрчилнө гэж хэзээ ч бодоогүй байх.

Гейтсийн дуртай цаг нь янз бүрийн загварын Rolex , тансаг бөгөөд хоёр талтай Sky Moon Tourbillon от Patek Philippe. Гэхдээ энэ бол дэлхийн хамгийн үнэтэй цагнууд.

Цаг хугацааны явцад Гейтсийн дүрд тогтуун байдал тодрох болжээ. Түүний хайртай зузаан хүрээтэй шил нь нарийн хүрээтэй алтан шилээр солигдов. Энэ нь түүний нас намба, хөрөнгө мөнгөнийх нь хэм хэмжээнд тохирсон харагдуулж байна.

Анхаарал татах бас нэг хувцас нь битүү, задгай, дугуй, V маягийн захтай, цахилгаан товчтой бас битүү ноосон цамцнууд. Энэ бол Биллийн дуртай хувцаснуудын нэг. Харин 1990-ээд оны эхээр түүний ноосон цамцнууд ноолуур болж ирэв. Хамгийн сонирхолтой нь улаан, шар, ногоон, цэнхэр, усан үзмийн гээд олон өнгө Биллийг татах болжээ. Шоглоом ч гэмээр эсвэл мөнхийн хар өнгийг голлодог Стив Жоббстой өрсөлдөх гэсэн юм уу, бүү мэд.

Гейтсийн сүүлийн үед өмссөн костюмнууд фэшн шүүмжлэгчдийг гайхашруулсан байх. Таарамж муутай слакс дээр нь тааран гэгээн өнгөтэй пиджак, зангиа нь хачин дүрстэй улаан голдуу. Билл минь энгийн өмд, ноосон цамцтай явбал зүгээр гэж бүгд л хэлэх байсан байх. Түүнийг гэргий Мелиндатай танилцсанаас хойш Гейтс хувцаслалтдаа дэвшил гаргаж эхэлсэн гэдэг. Одоо тэрбээр костюмаа Saville Row -ийн Сиэтлийн салбарын Gian De Caro загварын газрын оёдолчдоор оёулдаг. Нарийн ноосон даавуу, гараар шагласан товч, захаар нь оёсон чимэглэлийн оёдол гээд л бүгд ок. Гэвч түүнд костюм нэг л аятайхан харагдахгүй л байна. Таар бол таар гэдэг л энэ байх.

Нэгэн үе Гейтс Microsoft SPOT (smart personal object technology) технологи ашигласан Fossil гэдэг бугуйн цагийн эхний төхөөрөмжүүдийг зүүж байлаа. Гэхдээ бо­дит амьдралдаа тэр­бээр Швей­царийн үнэ­тэй ца­гийг зүйлгүй яахав. Харин смарт тех­нологидаа гэртээ л дур­тай. Гэхдээ энд нэг хориг бий. Гейтс гэ­рийнхэндээ iPod ба iPhone  хэрэглэхийг эрс хорьсон гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж