
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Оростой байгуулсан СДЗХГ-гээ аврахын тулд Сенат дахь Бүгд Найрамдахчуудтай наймаалцах санал дэвшүүлжээ. Америкийн цөмийн зэвсгийн шинэчлэл, хөгжүүлэлтэд Цагаан ордон хэдэн тэрбум ам.доллар гаргаж, оронд нь Бүгд найрамдахчууд Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээг батлах ёстой гэнэ.
Энэ сарын 13-нд Америкийн хэвлэл мэдээлэлд бичсэнээр Обамагийн засаг захиргаа АНУ-ын цөмийн зэвсгийн хөгжилд зориулан 4,1 тэрбум ам.доллар гаргахад бэлэн байгаа гэнэ. Энэ мөнгө нь одоо байгаа цөмийн зэвсгийн байлдааны бэлэн байдлыг хангахад, стратегийн зэвсгийн шинэчлэлийг хийх зэрэгт зарцуулагдана. Үүнээс нэг тэрбум нь цөмийн зэвсэглэл хариуцсан Пентагоны тасгуудын тэтгэврийн сангийн алдагдлыг арилгахад зарцуулагдах ажээ.
Шууд урсах их мөнгө
Ардчилсан намынхан улс төрийн гол өрсөлдөгч Бүгд найрамдахчуудад санал болгосон энэ мэдээг “Forbes” сэтгүүл, The Washington Post сонин ба The Associated Press агентлаг зэрэг Америкийн нэр хүндтэй хэвлэл шуудхан гаргасан байна. Цагаан ордны хэвлэлийн албанаас сэтгүүлчдэд хийсэн хаалттай хэвлэлийн бага хурал дээр энэ тухай яригдсан гэж эдгээр хэвлэл бичжээ.
Энэ жилд АНУ-ын цөмийн зэвсэглэлийн хөгжилд зориулан 10 тэрбум ам.доллар гаргахаа Обама амласан байлаа. Тэр санг нь ойрын арван жилийн дотор хэрэгжүүлэн зарцуулах ёстой. Обамагийн амласан дөрвөн тэрбумыг 2012-2016 онд зарцуулах бөгөөд томоохон санхүүжилт болох ёстой.
Хэрэв бүгд найрамдахчууд СДЗХГ-ээг Сенатаар батлахад дэмжвэл Цагаан ордон энэ том амлалтаа биелүүлэхэд бэлэн байна. Уг санааг Бүгд найрамдах намын сенатор Жон Кайлд дамжуулсан бөгөөд түүний үйл ажиллагаанаас гэрээг батлах санал ихээхэн хамааралтай гэж хэвлэлийнхэн үзэж байна.
Хямрал хүртэл бүтэн хагас сар
СДЗХГ шинэ гэрээ нь АНУ-ыг цөмийн ихээхэн цэнэгээсээ салгаж тус орныг сөргөлдөөнд хүчин мөхөс болгоно гэж Бүгд найрамдахчууд үзэж байгаа юм. Оростой байгуулсан гэрээг шүүмжлэгчид Москва өөртөө цөмийн зэвсгээ хөгжүүлэх боломжтой болгож америкийн дипломатуудыг “тоглоомдоо давсан” гэж болгоомжилж байна. Шинэ гэрээнд гарын үсэг зурсан нь дэлхийг цөмийн зэвсгээс хагацуулахын төлөө байдаг Америкийн улстөрчид баяртай байлаа. Харин түүний эсрэг Бүгд найрамдах намынхан голдуу консерваторууд зогссон юм. Тэд Оросыг Зөвлөлтийн залгамжлагч учраас дайснаа гэж сэжиглэдэг.
Өнөөдөр ардчилагчид сенатад мэргэжлийн олонхгүй болсон учир байдал хүнд байна. Орос-Америкийн энэ гэрээний хувь заяа нь бүгд найрамдахчуудаас хамаарах юм. Forbes сэтгүүлд бичсэнээр Кайлын нөлөө нь уг гэрээг өнөөгийн Сенатаар батлуулахад 67 хувийн дэмжлэгийг хангаж чадах гэнэ. Тиймээс сенатад суудал авсан гишүүд нь ирэх жилийн эхэн хүртэл суудалдаа суугаагүй байх учир Кайлын дэмжлэг ардчилагчдад их хэрэгтэй байна. Өнгөрсөн сонгуулиар Бүгд найрамдах нам хоёр танхимд байраа бэхжүүлж чадсан учраас нэгдүгээр сард сонгуулийн үр дүн бодит болоод ирэх үеэр Обамагийн талынханд олон хүнийг ятгах хэрэг гарна.
Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах гэрээ (СДЗХГ)
СДЗХ шинэ гэрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар дөрөвдүгээр сарын 7-нд Прага хотноо гарын үсэг зурсан юм. Энэ гэрээ нь өнгөрсөн арванхоёрдугаар сард хугацаа нь дуусан өмнөх гэрээг залгамжлан авах ёстой. Гэрээгээр тал бүр нь өөрсдийн цөмийн цэнэгүүдийг 1500-1675 болтол ойрын долоон жилийн дотор хорогдуулах юм.