Астанад Монголын соёлын өдрүүд болов

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Астанад Монголын соёлын өдрүүд болов

Казахстанд Монголын соёлын өдрүүд амжилттай болсон тухай Казинформ мэдээлж байна. Уг арга хэмжээг нээсэн Казахстаны Соёлын сайд Мухтар Кул-Мухаммед ийнхүү тэмдэглэв. Энэ хугацаанд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Монголд гурван удаа айлчлан 20 гаруй хэлэлцээр байгуулсан байв. “Энэ айлчлалын явцад хэлэлцээр хийж, 100 гаруй мянган казах хүн уугуул нутагтаа эргэн ирсэн. Тэд казахын хэл, уламжлалаа авчран Монголын тухай ярьж, улс орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрийг орууллаа” гэж сайд хэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Казахстаны бараг бүх мужид болсон монголчуудын тоглолтыг үзэхээр Монголоос буцан ирсэн казах үндэстнүүд цугларсан байв. Мөн Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж