Петраеус: Карзайн үг НАТО-г доройтуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Петраеус: Карзайн үг НАТО-г доройтуулж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай тус оронд цэргийн үйл ажиллагааг багасгахыг уриалж байгаа нь холбоотнуудын зүгээс энэ бүсэд явуулж буй цэрэг дайны хүчин чармайлтыг ноцтойгоор доройтуулсан үйлдэл болж байна гэж Афганистан дахь НАТО-гийн цэргийн захирагч, генерал Дэвид Петраеус мэдэгдсэнийг өчигдөрийн The Washington Post сонинд мэдээлсэн байна.

    Ерөнхийлөгч Карзай тус сонинд ням гаригт өгсөн ярилцлагандаа НАТО-гийн хүчин тус орны хэмжээнд цэргийн үйл ажиллагаагаа багасгах болон холбоотны хүчнээс өмнөд хэсэгт явуулж буй тусгай ажиллагааг дуусгах шаардлагатай байгаа тухай ярисанд “гайхаж”, “урам хугарч байна” гэж генерал Петраеус мэдэгджээ.

    Америкийн генерал энэхүү мэдэгдлээ шилжилтийн төлөвлөгөө хэрэгжүүлэх өөрийн удирдлагын хүмүүстэй уулзах үеэр хийсэн бөгөөд Афганистаны ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл нь тус оронд холбоотны хүчний зүгээс үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байна гэж цохон тэмдэглэсэн байна.

    The Washington Post сонин Кабул дахь гадаадын нэгэн дипломатаас афганистаны удирдагчийн хэлсэн энэхүү үгийг зөвхөн генерал Петраеусын эсрэг чиглэж байгаа бус олон улсын хамтын хүчин чармайлтын эсрэг чиглэж байгаа юм гэж хэлснийг цохон тэмдэглэсэн байна.

    Энэхүү сөргөлдөөн Лисабонд болох НАТО-гийн орнуудын дээд хэмжээний уулзалтаас долоо хоногийн өмнө, ерөнхийлөгч Барак Обама афганистанд явуулах цэрэг дайны стратеги бодлогоо тодорхойлохоос нэг сарын өмнө болж буй онцлогтой ажээ.

    Эх сурвалж: EUROPA PRESS
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж