
Босниа улсад энхийг сахиулах үйлст 1992 оноос эхлэн испанийн 46000 цэрэг оролцсон бөгөөд явган цэрэг, агаарын нисэх хүчний армийн байлдагчид байлдааны даалгавраа биелүүлж ирсэн байна. Байлдааны даалгавар биелүүлэх хугацаанд испанийн 23 цэрэг амь насаа алдсан ажээ.
Балканы орнуудын дайн хэмээн нэрлэгдсэн энэхүү зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, тайван байдлыг баталгаажуулах үйл ажиллагааны хүнд үе нь 1992-2002 оны үед болсон байна.
Испани улс энхийг сахиулах үйлст зориулан 1 тэрбум 860 сая еврогийн зардал гаргасан тухай мэдээлсэн байна.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг