Омголон Фридаг амилуулсан үзэсгэлэнт гүнж

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Омголон Фридаг амилуулсан үзэсгэлэнт гүнж

Сальма Хайек Хименес 1968 оны есдүгээр сарын 2-нд Мексикт тєрсєн. Түүний эцэг нь бизнесмэн, ээж нь дуурийн дуучин. Тэд охиноо багаас нь гүнж мэт єсгєжээ.
Коацалькоалькос хэмээх хэл хугалам нэртэй хотын газрын тосны ордноос түүний эцэг нь багагүй мєнгє олдог байсан тул Сальма болон түүний хүү Сами хоёр юугаар ч дутагдаж байгаагүй. Хүүхдүүд нь муурын зулзагатай болохыг хүсч байгаагаа хэлсэн даруйд л эцэг нь ойролцоох амьтны хүрээлэнгээс баахан барын зулзага худалдаж єгсєн гээд бод доо. Холливудын киног ханатлаа үзсэн 12 настай Сальма эцгээсээ Америк явах зєвшєєрєл гуйх нь тэр. Охиндоо “үгүй” гэдэг үг хэлж сураагүй эцэг нь тэр даруй Сальмаг Луизиана муж дахь охидын сургуульд орууллаа. Гэвч хангалуун чєлєєтэй амьдралд сурсан Сальмад сургуулийн хатуу дэглэм таалагдсангүй, жилийн дараа сургуулиа орхиж гэртээ буцжээ.
Эцэг эх нь охиноо дипломатч болгохыг хүсч байсан ч Сальма “Би жүжигчин болохоор шийдсэн” гэснээр бүх зүйл шийдэгдэв. Эцэг эх нь охиныхоо бодлыг єєрчлєх гэж оролдсон ч “гүнжийг” ятгах ямар ч боломж байсангүй. Эцэг эх нь цаг хугацааны эрхээр Сальма сайн хүнтэй сууж энэ тэнэг бодлоо орхино гэж дотроо найдаж байв. Сальмад Мексикийн “савангийн дуурийн” жүжигчин болох тийм ч хэцүү асуудал байсангүй. Хоёр жилийн дараа л Сальма Хайек “Тереза” киноныхоо дүрээр гэрийн эзэгтэй нарыг байлдан дагуулж охид хүүхнүүдийн шүтээн болох нь тэр. Харин тэрбээр “савангийн дуурийг” маш уйтгартай гэж боддог байсан тул англи хэл бага зэрэг сурсан тєдий болоод л Холливудыг зүглэжээ.
Түүнийг єєртєє итгэлтэй болж тєлєвшихєд эцэг эхийнх нь хайр халамж нєлєєлсєн нь мэдээж. Од болохыг хүсэгчид эхлээд єєрийгєє бусдаас илүү гэдгийг батлах хэрэгтэй байдаг. Харин Сальмад ийм бэрхшээл байсангүй. Тэрбээр хэзээ ч єєртєє эргэлздэггүй байсан. Харин Холливудын нэг найруулагч “Бүсгүй минь чи хэзээ ч аятайхан дүр авч чадахгүй. Тиймээс гэртээ буцаж очоод хүнтэй сууж хүүхэд гаргахыг зєвлєж байна” гэжээ. Гэвч Сальма шантарсангүй. Англи хэл, жүжигчний курст явж гэрийн үйлчлэгчийн жижигхэн дүрд л тоглосоор байв. “Гэхдээ би єєрийгєє “гүнж” гэдгийг үргэлж санаж байсан” гэж тэрбээр дараа нь ярьжээ.
Анхны гайгүй дүрээ авахын тулд таван жил хєдєлмєрлєсєн. Мексик гаралтай найруулагч Роберт Родригес түүнийг “Яахаас ч буцахгүй” кинондоо Антонио Бандерасын хайртай бүсгүйн дүрд урилаа. Гэтэл энэ киноны дараа Сальмаг “Мексик Барби” гэж нэрлэж хоосон тархитай хєєрхєн хүүхнүүдийн дүрд тоглохыг санал болгох болов. Сальмад энэ таалагдсангүй. Тиймээс ч єєрийнхєє зарчимд үнэнч байж ийм саналуудыг хүлээж авалгүй нэг хэсэг ажил ч үгүй, мєнгє ч үгүй суух боллоо. Гэхдээ түүний тактик зєв байсан нь удалгүй тодорхой болж эхлэв. Түүнийг “Үдшийн бүрийгээс үүр цайх хүртэл”, “Догма”, “Зэрлэг Єрнєд” зэрэг шилдэг кинонуудад тоглохыг санал болгосон. Эцэст нь тэрбээр “Фрида” кинонд жинхэнэ оддын тоглолт үзүүлэв. Мєн Сальмагийн хамтран тоглогчид нь жинхэнэ одод байв. Антонио Бандерас, Жорж Клуни, Бен Аффлек, Мэтт Деймон, Уил Смит, Эдвэрд Нортон нартай хамтран тог-лосон. Холливудынхны хувийн амьдрал тоглосон кинотой салшгүй холбоотой байдаг бичигдээгүй хуулийг Сальма Хайек ч тойрсонгүй. Түүнийг Антонио Бандерастай холбож дараагаар нь Жулия Реобртсоос Мэттью Перриг булаасан гэж хүртэл ярьцгаасан. Гэтэл үнэн хэрэгтээ Сальма Хайект ямар ч хувийн амьдрал гэж байсангүй.
Америкт ирэхээсээ ємнє гурван удаа сүй тавьсан ч аль нь ч хуримаар дуусаагүй.
Учир нь түүний дурлалт залуус бүгд єєртэй нь адил ухаангүй хартай эрчүүд байсан гэдэг. Гэтэл Америкт ирснээсээ хойш сүй тавьсан жүжигчин Ричард Кренн нь ч халуун цуст мексик залуучуудаас дутахааргүй хартай нэгэн болж таарах нь тэр. Тааралдсан болгонтой нь харддаг Ричардаас залхсан Сальма Хайек нэг хэсэгтээ л хүнтэй суулгүй зєвхєн карьераа хєєхєєр шийджээ. Гэвч 1997 онд “Парисын дарь эхийн сүм” киноны зураг авалтын үеэр английн жүжигчин Эдвард Аттертонтой болзох болж. Нэртэй Их сургууль тєгссєн, антропологч мэргэжилтэй, хэд хэдэн хэл мэддэг єндєр боловсролтой Эдвардыг Сальма биширч байв. Тэрнээс гадна Эдвард түүнд халамжтай, хамгийн гол нь урьдын залуучууд шиг хартай биш байсан нь Сальмад их таалагджээ. Эдвард ажлаа орхиод Сальматай суухаар Америкт иржээ.
Гэтэл уулзаж эхлээд хоёр жил болсны дараа Сальма “Миний юу хэлсэн болгоныг л үг дуугүй биелүүлдэг ч заримдаа эр хүн шиг байх хэрэгтэй шүү дээ” гэж хэлснээр тэдний харьцаа дуусгавар болох нь тэр. Дараа нь жүжигчин Эдвард Нортонтой болзох болов. 2002 оноос Сальма сүй тавьсан бєгж зүйх болсон ч хуримын тухай яриа гарахгүй байна. Гэхдээ Нортон Сальмад зориулан “Фрида” киноных нь зохиолыг үнэгүй бичиж, бас энэ кинонд нь нэг дүр бүтээснээс хойш Сальмагийн зүрх арай зєєлєрсєн гэж найзууд нь ярих болсон.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж