“Монголын соёл ба европын орнууд” нийгэмлэг байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

“Монголын соёл ба европын орнууд” нийгэмлэг байгуулагдлаа

Монгол улс болон Европын Холбооны гишүүн орнуудын хооронд нийгэм, соёлын солилцоог дэмжих зорилготой “Монголын соёл ба европын орнууд” нийгэмлэг Вена хотноо байгуулагджээ. Тус байгууллага энэ сарын  10-нд албан ёсны нээлтээ хийж, Австрийн ОRF радиогийн албаны дарга Ф.Симбургерийг нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгосон байна.

Австри Улсад амьдарч буй Монгол Улсын иргэн Б.Мөнгөнчимэг, Д.Уранзаяа болон Австрийн парламентийн гишүүн К.Гартлейнер нарын санаачлагаар байгуулагдсан тус  нийгэмлэг 43 гишүүнтэй бөгөөд “Монголын соёл ба европын орнууд” нийгэмлэг нь төрөл бүрийн арга хэмжээ, семинар зохион байгуулж, туршлага солилцоог зуучлах, бүтээлч санаа санаачлага, төсөл, соёлын солилцооны тэмдэглэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах ажээ.

Нээлтийн ажиллагаанд  тус улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан оролцож, Монголын соёлыг Европд сурталчлах төрийн бус байгууллага иргэдийн санаачлагаар байгуулагдаж буйг сайшаагаад Элчин сайдын яамны зүгээс нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжих болно, ирэх жил Вена хотод калиграфийн үзэсгэлэнг зохион байгуулахад хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж