“Sweetymotion” тоглолтынхоо нээлтийг нууцаллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” тоглолтынхоо нээлтийг нууцаллаа

“Sweetymotion” хамтлагийн сюрприз дүүрэн “Number one”  тоглолтод АНУ-аас алдарт хөгжимчид, бүжигчид ирж оролцож байгаа билээ. Харин энэхүү тоглолтод Монгол талаас гитарчин Өөжгий болон үндэсний хөгжмийн “Бөртэ” хамтлаг, Үндэсний дуу бүжгийн чуулгынхан болон циркийн агаарын акробатчид оролцох аж.  Мөн “Sweetymotion” хамтлагийн “Number one”  тоглолтын салхийг хагалан нэгэн Монгол хамтлаг уран бүтээлээ толилуулах ч чухам ямар хамтлаг гэдгийг тэд одоогоор нууцаллаа.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж