Хүмүүс ээ, театрт шинэ хун ирлээ | News.MN

Хүмүүс ээ, театрт шинэ хун ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Хүмүүс ээ, театрт шинэ хун ирлээ

Ихэнхдээ дундуурхан үзэгчтэй байдаг дуурийн театр өчигдөр дүүрэн байв. Хар, цагаан хунд зэрэг гоцлох театрын шинэхэн гоо шувууг хэрхэн дүүлэн нисэхийг харах хүсэл намайг ч тийш хөтлөсөн юм. Театрын шинэ хунг Д.Саруул гэдэг. Тэр 21 настай. Театрынхан түүнийг Оюун агснаас хойших хамгийн гоё “далавч”-тай хун гэдэг юм билээ.

…Жүжиг эхлэхэд таван минут дутуу байна. Яг одоо хилэн улаан хөшигний цаана “хүн-хунгууд” бие халаалтаа хийцгээж байгаа. Хун шувууных шиг уран гоо хүзүү, дөнгөж төрсөн нялх хүүхдийнх шиг тув тунгалаг харцтай Саруул охин ч гэсэн цагаан трико, шигтгээн гоёл чимэглэлтэй гоёмсог даашинзаа өмсчихсөн каскигаараа газар тогшин тэнцвэрийн дасгалаа хийж байгаа биз.

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ
БА ХУНГИЙН ҮНЭР

Хөшиг аажуухан нээгдэж, Саруул үзэсгэлэнт Одетта гүнжийн дүрээр гарч ирлээ. Цэцэг түүхдээ Одетта гүнж юунд ч үл түүртэх хөнгөн яруу алхаагаар эргэлдэнхэн бүжихэд түүний даашинзны хормой үл мэдэг сэрчигнэн намирч, тайзан дээрээс түүний дуртай “Davidoff” сүрчгийн сэрүү татсан зөөлөн үнэр сэнгэнэх шиг боллоо. Саяхан нүүр будалтын өрөөнд түүнтэй уулзаж суухад яг энэ үнэр тод гэгч нь үнэртэж байсан юм. Тайзан дээрх хунгийн үнэрийг би Саруулын сүрчигний үнэрээр төсөөлж байлаа.

…Ханхүү Зигфридийн 21 насны төрсөн өдрийн баяр цэнгүүн хааны ордонд болж байна. Маргааш гэхэд гэрлэх бүсгүйгээ сонгох ёстой ханхүү гунигт автана. Түүний сэтгэл зүрхийг татах хэн ч үгүй билээ. Зигфридийн дүрд бүжгэн жүжгийн шинэ оддын нэг О.Ганцоож тоглосон. 2007 онд Хөгжим бүжгийн коллежийг дүүргээд Их Британид нэг жил мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж, Америкийн “Mystic” театрт бүжиглэж байсан 19-хэн настай О.Ганцоож мөн энэ үдшийн гол баатар байв. Уйтгар гунигт автсан ханхүү Зигфрид сэтгэл санаагаа сэргээхээр найзынхаа хамт нум сумаа агсан шөнө дөлөөр ордноос гарч явна. Нэгдүгээр үзэгдэл ийнхүү дууслаа. Хоёрдугаар үзэгдлийг тэсэн ядан хүлээж байна. Хунт нуурын хатан хун Одетта энэ үзэгдлийн жинхэнэ “од” нь байдаг.

Одоо хөшигний ард Саруул сэтгэл нь түгшин, догдлонгуй зогсч байгаа. Сургуулиа төгсөөд, “Хунт нуур” бүжгэн жүжигт гоцлодог болсоор жилийн нүүр үзэж байгаа ч одоо хэр нь Саруул сэм догдолж, битүүхэн түгшдэг хэвээр. Арга ч үгүй биз. Сэтгэлийн их хат, зориг, мэдрэмж шаарддаг “Хунт нуур”-ын хар, цагаан хунд зэрэг бүжиглэнэ гэдэг балетчин хүний дээд шалгуур. Гэхдээ тэр сэтгэл хөдлөл, догдлол бүхнээ дан ганц инээмсэглэлээрээ л илэрхийлдэг. Театрт нисэн ирсэн үзэсгэлэнт хунгийн инээмсэглэл цаснаас ч цагаахан өнгөтэй.

ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ
БА ЦЭЛ ЗАЛУУХАН ХУН

Толгойдоо өдөн гоёл, цагаан почкитой “хун” Саруул тайзан дээр хөвж байна. Хун шувуу усны мандал дээгүүр долгио үүсгэлгүйгээр ямар зөөлөн хөвдөг билээ, яг л түүн шиг намуухнаар хөвөн бүжиж байна. Эмэгтэй хүнээс гарч болох хамгийн уян зөөлөн, сэтгэл татам дүр төрх гэвэл энэ л байх. Би түүнээс хун болсон талаар сэтгэгдлийг нь асуухад Саруул “Би өөрийгөө хун болно гэж огт бодож байгаагүй. Цагаан хунгуудыг харахад ихэвчлэн урт хөлтэй, уран гартай байдаг юм. Харин би тийм биш ш дээ” гээд даруухнаар инээмсэглэж билээ. Харин одоо би түүний худал хэлснийг харж байна. Тэр яг л хун шувуу шиг. Үсрээд буух бүрт каски нь тог, тог дуугарна. Хөгжимнөөс ялгарч дуугарах энэ каскины чимээ үнэхээр гоё санагддаг. Саруул энэ чимээг нисээд бууж байгаа шувуу юм шиг сэтгэгдэл төрүүлдэг гэж ярьж байсныг нь санаж байна.

Ханхүү Зигфрид найзуудаасаа салан нэгэн нуурын хөвөөнд хүрч ирнэ. Тэнд тэр толгойдоо титэмтэй үзэсгэлэн төгөлдөр нэгэн хунг олж харна. Үүр хаяарахын алдад өнөөх хун ханхүүгийн урьд хожид харж байгаагүй үзэсгэлэнтэй гүнж болон хувирчихлаа. Одетта Зигфрид ханхүүд хорон муу санаат Ротбартын хараалд өртсөн тухайгаа хэлнэ. Түүнийг Ротбарт шөнийн цагаар хун шувуу болгож, өдрийн цагаар хүн дүрдээ буцан оруулдаг болгосон билээ. Гүнжийг хэн нэгэн залуу чин сэтгэлээсээ хайрлахад аймшигт хараал буцаагдах тухай ч мөн Зигфридэд ярина.

Түүнтэй бэлтгэлийнх нь үеэр хэсэг­хэн яриа өрнүүлснээ сонирхуулъя.

-Чиний толгойны хөдөлгөөн их гоё юм аа. Бүжиглэж байхад хүзүү чинь яг л хунгийнх шиг гайхалтай уран гоолиг харагдаж байсан.

-Нуруугаа цэх байлгах ёстой болохоор хүзүүгээ өргөөд сурчихдаг юм. Гэхдээ хүзүүгээ арчилж байхгүй бол амархан үрчлээ тогтдог гэдэг юм билээ. Анх сургуульд орж байхад бие, хүзүүндээ сайн тос түрхэж бай гэдэг байсан.

-Үе үеийн хунгууд өөрийн гэсэн онцлог­той байдаг гэдэг. Харин Саруул гэх хунгийн онцлог юу вэ?

-Үзэгчид л мэдэх байх даа. Би бусад хунгийн хөдөлгөөнийг хараад, өөрийнхөө хөдөлгөөнийг цэгцэлдэг. Ер нь ахмад бүжигч­дээсээ үлгэр дууриал их авдаг ш дээ. Хүн болгоны хөдөлгөөний хэв маяг нь өөр байдаг болохоор тэр нь онцлог болдог байх аа.

-Чиний үлгэр дууриалал гэвэл?

-Хуучин хунгуудынхаа дүрс бичлэгийг байнга үздэг. Оюун багшийг би нэг ч удаа харж байгаагүй л дээ. Гэхдээ бичлэгийг нь үзээд, их гоё хүн гэж төсөөлдөг юм. Гэрэлчимэг багшийн гар их гоё. Урт хуруутай болоод ч тэр үү, дэвэлт нь их сүртэй харагддаг юм. Бас Захаровагийн гоцлолыг үзэж байсан. Тэр миний харсан хамгийн уран хун байсан байх аа. Балетыг бичлэгээр үзэхээсээ илүү яг театрт нь очоод үзэхээр илүү гоё. Хөдөлгөөн нь тод харагддаг юм.

-Балетчидыг нэлээд идэмхий байдаг гэж сонсож байсан. Маш их хөдөлгөөн хийж байнга калори шатааж байдаг боло­хоор хоол амархан шингэдэг байх л даа.
-Би хоолны дэглэм ерөөсөө барьдаггүй. Их иддэг гэдэг нь үнэн байх аа. Байнгын дасгал сургуулилттай байдаг болохоор хоолоо хориод байж болдоггүй юм. Бага идэх юм бол хүч тамир муудна ш дээ. Угаасаа бэлтгэл ихтэй үед идэх сонирхол ч багасчихдаг юм. Тэгээд ч “таргалдаггүй” онцлогтой хүмүүс ч гэж байдаг. Би лав хичнээн идээд ч таргалдаггүй. Ээжийнхээ хийсэн банштай цайнд нугасгүй. Сүүлийн үед “Greenwill” гэдэг рестораны хоолонд их дуртай болоод байгаа. “Маханд дурсагсад” гэдэг хоол нь үнэхээр гоё. Бас төмсний нухаш, чихэр, шоколад. Ер нь бүх л идэх юм гоё ш дээ /инээв/.

-Чи надад цэл залуухан хун шиг санагдаад байна. Хун хөгшрөх ямар байдаг юм бол? Балетчин хүний хувьд хөгшрөх гэдэг айдас юм шиг ээ. Дуртай бүжгээ хийхгүй, хайртай тайзаа орхино гээд л…

-Би одоо залуу байгаа болохоор хөгшрөх талаар огт бодохгүй байна. Гэхдээ тайзнаас буухдаа харамсахгүй байх аа. Залуудаа хангалттай бүжиглэнэ гэж бодож байгаа. Гэхдээ жаахан гунигтай. Үе үе хөнгөн гуниг төрөөд, тайзаа үгүйлэх л байх. Байнга балет үздэг болно. Театр дээрээ байн байн ирээд л… Гэхдээ манай театрын нэг эгч байдаг юм. Одоо хөгшрөөд арьс нь сулраад байна гээд гомдоллодог болсон. Тэгээд ханцуйтай цамц өмсөөд бүжиглээд л байна ш дээ.

-Шинэ, залуухан хун орыг нь “авахаар” ирэх үе хуучин хунгуудад ямар мэдрэмж төрүүлдэг бол? Өмнөөс нь бодоход л аймшигтай санагддаг.

-Гэрэлчимэг багш маань 11 жил хунгийн дүрд гоцолсон. Намайг хун болоход их л баяртай хүлээж авч байсан юм. Нэг дүрд ямар ч ээлж халаагүй ганцаараа тоглох их хэцүү. Харин хоёулаа ээлжээр тоглодог бол бие биенээсээ сурах зүйл их байдаг. Тэгэхээр би ч бас цаг нь болвол өөрийнхөө халааны хунг хүлээж авахдаа тиймэрхүү л сэтгэгдэлтэй байна байх аа. Гэхдээ тухайн үед сэтгэл санаа ямар байхыг хэлж мэдэхгүй юм.

-Жамъяндагва гуай Монголын анхны балетыг дэглэж байсан хүн. Түүнийг их “хатуу” эрхэм гэлцдэг. Чамайг “Хунт нуур”-т гоцлоход Жамъяндагва гуай ямар шүүмж хэлж байсан бол?

-Надад хэдэн үнэтэй зөвлөгөө өгч байсан. Гараа сайн хөдөлгө. Мөрнөөсөө эхлээд, тохойгоо сайн ажиллуулах хэрэгтэй гээд л их сайн хэрэгтэй зүйлсийг хэлж өгсөн. Бас гуравдугаар үзэгдлийн 32 эргэлттэй хэсэг дээр өсгийгөөрөө сайн ажилла, сайн мэдэр гээд л байнга хэлж заана шүү дээ. Жамъяндагва багш намайг шувуу шиг царайтай гээд байдаг юм. Тэгээд толгойныхоо өдийг зүүчихвэл яг “шувуу” болчихдог гэсэн. Тэгээд би их цайвар арьстай болохоор цагаан хунд их тохирдог юм шиг байна лээ. Багш намайг “Манай театрын хамгийн цагаан хүүхэн” гэдэг.

Цагаан хунгийн толгойн өдөн гоёл  чинь чамд үнэхээр гоё зохих юм. Энэ өдийг хаанаас авдаг юм бэ?

-Миний толгойдоо зүүдэг өдийг Хятадаас авчирсан. Үйлдвэрийнх. Манай театрын эгч нар ихэнх нь өөрсдөө хийгээд зүүчихдэг юм. Тахианы өдөөр хийвэл их гоё, сэвсгэр болдог. Би одоохондоо хийж сураагүй л байгаа. Тэгж байгаад өөрөө хийдэг болно оо.

-Толгойны гоёлоос гадна балетчидын хувцас ёстой гоё.

-Тийм шүү. Их гоё. Би балетын хувцсанд маш их дуртай. Японд явж байхад тэндхийн бүжгийн хувцасны үйлдвэрийн ажилтан бид нарын хувцсыг үзээд, их сонирхож байсан. Гоё юм аа гээд л… Тэгэхээр манай оёдолчид их сайн гэсэн үг байгаа биз дээ. Манай театр нэг эсгүүрчин, хоёр оёдолчинтой. Олон жил театрын хувцас хийж байгаа хүмүүс. Тэгээд олон хувцас хийж байгаа үед их хэцүү байдаг байх аа. Бид нар оёдолчиддоо туслаад дэгээ, чимэглэлүүд зэргээ өөрсдөө оёчихдог юм.

ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ БУЮУ ТАНИХГҮЙ ХАРЦ

Би хар хун Одиллиг харах гэж тэсэн ядан хүлээж байв. Тунгалагхан харцтай, цасан цагаан инээмсэглэлтэй энхрий хонгор Саруул хар хунд хэрхэн хувирах бол? Хамгийн сонин нь энэ байв. …Хар хун гарч ирлээ. “Нүдний хөдөлгөөн ихтэй, хурц дүр учраас их ядардаг” гэж Саруул ярьж байсан юм. Өнөөх намуухан зөөлөн харц нь гүйлгэнэсэн хурц, ширүүн болжээ. Саруул тэс өөр хүн болчихож.
Хар хунгийн алдарт 32 fouette энэ үзэгдлийн хамгийн торгон мөч. Балетчдаас дээд зэргийн ур чадвар шаарддаг хэсэг. Төгсгөл хэсэгтээ хөл жаахан алдсаныг эс тооцвол Саруул 32 эргэлтийг гайхалтай техниктэйгээр цэвэрхэн хийж гүйцэтгэсэн. Эргэлтийн үед түүний хөл, гарын аль аль нь үнэхээр гоё харагдаж байсан.

-Манай балетчидад гадаадын театруу­даас ажиллах урилга их ирдэг. Тэгээд олон ч сайн балетчид гадагшаа явсан шүү дээ. Хэрвээ чамд гадаадын театрт ажиллах санал ирвэл яах вэ?

-Эрэгтэй балетчид их ховор байдаг болохоор эрэгтэйчүүдийг нь аваад явчихдаг юм. Түр зуурын тоглолтын санал ирвэл дуртайяа хүлээн явна. Харин бүүр үлдэх тухайд бол ярилтгүй ээ. Би өөрийнхөө театрт үлдэнэ. Манайх шиг байнгын тоглолттой театр ховор байдаг. Тийм болохоор театраасаа холдохгүй л гэж бодож явдаг.

-Чамд цагаан хун, хар хун хоёрын аль нь илүү таалагддаг вэ?

-Цагаан нь. Миний зан араншин, байгаа байдал цагаан хунтай илүү тохирох байх аа. Зөөлөн зантай хүнд гол дүр, хурц ширүүн зантай хүнд эсрэг дүр зохино гэдэг. Гэхдээ балетчид өөрийгөө эвдэж үзэх хэрэгтэй юм шиг байна лээ. Эсрэгээрээ болох тохиолдол ч байдаг гэсэн. Би болохоор дандаа сайн талын дүрд тоглоод сурчихсан. Гэхдээ “Хунт нуур”-т тоглохоор би дандаа сандардаг. Яагаад ч юм түгшээд байдаг юм. Цагаан хун дэвэлт ихтэй болохоор гар их чилдэг юм.

-Тайзан дээр, бүр нэг тоглолт дээр хоёр тэс өөр сэтгэл зүйг илэрхийлэх хэцүү байх?

-Би хөдөлгөөнөө дэндүү их боддог зуршилтай. Хөдөлгөөнөө бодсоор байгаад жүжиглэхээ мартчихдаг. Багш хөдөлгөөнөө бага бод гэж байнга хэлдэг л юм. Гэхдээ яагаад ч юм нэг мэдэхэд л хөдөлгөөнөө бодоод зогсож байдаг.

ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ БУЮУ ХАЛУУХАН АЛГА ТАШИЛТ

Саруул ганцаардсан хунгийн дүрийг гаргахын тулд Одеттын сэтгэл санааг дотроо төсөөлж байгаа. Тэр гунигтай харагдаж байв. Гуниглаж байхдаа тэр илүү гоё бүжих юм. Саруул их дуу цөөтэй. Үүнийгээ “Бид бүх зүйлийг биеэрээ үзүүлдэг болохоор ярихдаа тааруу” гэж тайлбарласан. “Хунт нуур”-ын төгсгөлийн хэсгийг үзээд догдолдоггүй хүн байдаг гэж үү. Ганцаардсан Одетта хавцлаас унахад ханхүү Зигфрид тосон авдаг тэр хэсгийг үзээд л шүүрс алдмаар.

Би алгаа халуу дүүгч, хорстол нь ташлаа. Үнэхээр гоё үдэш байлаа.

Ай, хонгорхон Саруул минь. Чи ямар энхрий ялдам, ямар үзэсгэлэн гоо гэдгээ мэддэг ч болоосой. Чиний инээмсэглэл, чиний гар, чиний хүзүү, чиний цас шиг цагаан булбарай арьс- Чи театрт ирсэн ЦЭЛ ЗАЛУУХАН ХУН.

Агуу их Чайковский бидэнд гайхалтай романтизмыг өвлүүлжээ. Дэндүү бахархмаар юм.  Хүмүүс ээ, театр шинэ хунтай болсон шүү. Энэ хун хэзээ буцахыг хэн ч мэдэхгүй. Бүгдээрээ түүнд халуу шатсан алга ташилтаа л бэлэглэе. Харин дараагийн “Хунт нуур” хэзээ бол? Хурдан дахиж үзмээр байна. 
 
Ж.ИНДРА
Т.НИПОЛЬ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sisi 2010-03-30 49.0.151.129

hongoroo balleted bagshildag shde

Avatar

Зочин 2010-03-30 182.160.9.125

yooo bur uneheeeer bishirmeeeer bi 2 udaa uzsen 345 er n hunt nuuriiig bainga uzne hung n ehleed jaahan ohin bna gej bodoj bsan tegeeed tuunii goo uzesgelen hodolgoooon ur chadvarharts geeed yer n buh yum n tasarhai bsanmongolchuud bid aztai yumaaa ikh goyo huntai bolloobas ter khankhuud toglodog zaluu ikh chadvarlag bas ikh tsarailag yum bleeter 2 jinhen khankhuu hun bleee amjilt husye

Avatar

шүтэн бишрэгч 2010-03-30 203.169.53.2

саруулд хөөрхөн гэдэг үг зохихгүй харин төгс гоо үзэсгэлэн гэдэг тодорхойлолт л зохицно амжилт үзэсгэлэнт хун минь

Avatar

Зочин 2010-03-30 180.235.175.172

Тэнцвэртэй байдалалга аа өөрийнхөө үзэл бодлыг хэт их оруулсан байна сэтгүүл зүй үнэхээр доройтож байна даа

Avatar

Утсан хүүхэлдэй 2010-03-30 180.235.175.172

Ниполь эдр гээд болил доо
танай сайт ёстой арчаагүй юмаа

Avatar

Абсурд 2010-03-30 182.160.24.190

Хүний мэдээг ингэж хулгайлахаа больчоосой
Ичээсэй ингэж бхас нь б**с нь улайдаггүйм бхдаа
Ядаж нэрийг нь зөв бичээч ТНИПОНЬ

Avatar

uzegch 2010-03-30 219.252.48.67

setguulchee gerelchimeg 11 jiliin gantsaar hunt nuurt gotsolson yumuu lavtai medej baij suuritai yum bichih heregtei uul setguulch tanii bichsen baidal zugeer ch utga buguud tuuhen unenii tal deer jaahan hariutslagagui handjee barag dunguj surguulia tigsuud ochson huuhdees tetgevertee garah talaar asuusan ch baih shig yu veee

Avatar

khonza 2010-03-30 219.252.48.67

bayar hurgeye saruulaa tsaashid ulam erchtei ajillaj ulam ih dur buteej amjilt gargaarai

Avatar

zochin 2010-03-30 124.158.101.71

ene yostoi huurhun bas awyastai ohin bn amjilt

Avatar

Зочин 2010-03-30 180.235.171.9

duuriihand pr hiilgeh shaardlaga oodoohondoo ogt bhku ldee

Avatar

Зочин 2010-03-30 202.170.69.70

baharhmaar um aa goye bichsen bna

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

Хонгорхон Саруул минь ГЭНЭ ҮҮ
Солиотой юм байхдаа Сэтгүүлчдээ цэгцлээчээ Зурагтаар баахан рекламдаад л байсан

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

zsssssss ene setguulch unshigchdaa teneg gej bodoo uuriihuu bodliig tulgaad baigaa ymuu Goloor ni bich l dee Zarim medee chin humuusiig ilt muulsan zarim ni shuud magtsan baigaag yu gej oilgoh ve NEWSMN eee

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

Дуурийхан newsmn ээр PR хийлгээд байгаа царай нь юм байна Илт л нэг дуурийн менежрийн зохиогоод бичцэн ярилцлага байна

Avatar

UZEGCH 2010-03-30 127.0.0.1

HUNT NUUR GOY SHUUU HED CH UZEED UIDAHGUI YOYUN HAMGIIN GOY HUN BAILAA TERNIIG GUICEH HUN GARAHGUI BAIHAA 4 SARIIN 25 ND OCHIJ UZNEE DUUDEE AMJILT HISEY

Avatar

xvcel 2010-03-30 127.0.0.1

mash saihan bichsen baina shuu setgel hudulluu unshaad

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

Өө юугаа мэдэхэв Балетийг нь ганц үзчих юмсан гээд зав гарахгүй юм 4 сарын 25-нд нээрээ гарах юм болов уу Үзчих юмсан Хааяа youtube ээс л үзэх юм даа За тэгээд гадаадынхан чинь их тэнэг юм Хунгуудад нь эмэгтэй болгоод будчихсан эрэгтэйчүүд бүжиглэх энэ тэр гээд балай балай юм байна лээ Гэхдээ л ХУНТ НУУР бол ХУНТ НУУР Тэрнийг ч үзээд л суучихдаг Нээрээ ЗАХАРОВА бол Энэ охин Захароваг гүйцэх болов уу ккк Надад хөгжим нь бүтнээрээ байгаа Хөгжмийг нь сонссон ч гэсэн кино үзсэнээс дээр шүү

Avatar

eej 2010-03-30 127.0.0.1

saihan bijleg bna gehdee uyasan gunigtai asuultuud asuudag nobs be hesee buzah ghen j mdgui gn u dongoj ehelj bna nisej bgaa subuug buzaaj uyh gee be muuhai setgegdel torj bna bas deer hogsiroh tuhai asuugaad bn teneg bhaa oodrrog asuult algu hun saruuld bauyr hurgei uznee balet g n

Avatar

enkhee 2010-03-30 127.0.0.1

uneheer huurhun ohin bna duudee tsaashdiin urlagiin ohin tenger eveeh boltgua gej eruue

Avatar

Ука 2010-03-30 127.0.0.1

Заавал үзнээ үнэхээр сайхан гое санагдаж байна

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

L-GUARDS хамтлагийн анхны бие даасан тоглолт 2010 оны 4 сарын 3-нд UB PALACE ROYAL-д 1900 цагаас болох гэж байна Тасалбарыг Мobicom Be-гийн бүх салбаруудаар худалдаалж байна Тасалбарын үнэ 5000 төг Холбоо барих утас 99083033 99647354 99125115

Avatar

Ai 2010-03-30 127.0.0.1

Ай хонгорхон Саруул минь Чи ямар энхрий ялдам ямар үзэсгэлэн гоо гэдгээ мэддэг ч болоосой Чиний инээмсэглэл чиний гар чиний хүзүү чиний цас шиг цагаан булбарай арьс- ene heseg kkkk gviee yahavde durlatsiin bolowu kkk ineedtei yuma heleh ug alga setguulch hun ingej bichij bolno gejvv

Avatar

Зочин1 2010-03-30 127.0.0.1

Niponi ji emegtei hun sonjij sonihoj duusaagui yu

Avatar

saihan ohin 2010-03-30 127.0.0.1

Yneheer saihan ohin bna chamd amjilt hysie

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

4sariin 25nd toglono gesen shuu

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

yamar goyo yum be

Avatar

hehe 2010-03-30 127.0.0.1

ene setguulch durlatsan yumuu haashaa yum

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

энэ одоо театрт анх орж юм үзсэн л хүн бололтой энэ чинь юу нь шинэ байгаан байжил байсан жүжигчиншдээ хүнийг магтаж хөөргөх гэж бүр үгээ олж ядчихииймаа энэ сэтгүүлчид юмаа мэдэж бичиж байгаач ээ

Avatar

UZEGCH 2010-03-30 127.0.0.1

XUNT NUURIIG UZSEN Manai baletchid uneer gaixaltai bsn shvv Ene xavriin xamgiin goyo toglolt

Avatar

paaah 2010-03-30 127.0.0.1

huuyee ene odoo setguulch bichsiimuu duriin neg baachka bicheed tavitsan yumuu setguulch ghed b**s goojmoor yum bichijdee

Avatar

paaah 2010-03-30 127.0.0.1

huuyee ene odoo setguulch bichsiimuu duriin neg baachka bicheed tavitsan yumuu setguulch ghed b**s goojmoor yum bichijdee

Avatar

Tas 2010-03-30 127.0.0.1

Xuurxun goolig uzesgelentei xun baina aa Yamar ch goyo yum be dee Ter xuvtsas muvtsas ni

Avatar

Maya 2010-03-30 127.0.0.1

Shine iim goe zaluu huntai bolson yum uu Hunt nuur-iig zaaval uznee

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

tsagaan hun chini dolir baidag yumuu

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

hamgiin huurhun hyn

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

Тийм ээ Саруул минь чи минь ямар сайхан ялдам энхрийхэн юм бэ

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

амжилт хүсьеЗорисондоо хүрч байгааг чинь хараад маш баярлаж байна

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

Yamar huurhun ohin be

Avatar

sodo 2010-03-30 127.0.0.1

ysto goye baina bur uzmeer bolchloo Saruul aa chamd chin setgeleese amjilt husye

Avatar

erka 2010-03-30 127.0.0.1

Yamar goe yum be Bur uzmeer sanagdchihlaa Hezee togloh boloo Bi bur bagaasaa l songodog urlagt sonirholtoi bujig gimnastik-t yawdag bsanGoe ohin bnaa Amjilt husie

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

neeree yag shubuu shig tsaraitai yum aa aa amjilt husei

Avatar

koko 2010-03-30 127.0.0.1

ya ymar goeiin beamjilt gunjmaa kkk

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

Өөрөө жинхэнэ хун байна даа

Avatar

caryylaa 2010-03-30 127.0.0.1

caixan oxin shyy ireeduitei baletchin daa nas ch zaluu baina bagsh shigee mundag bujigchin boloroi mni dvv bvr setgel hudulchluu

Avatar

xyn 2010-03-30 127.0.0.1

ЦЭЛ ЗАЛУУХАН ХУН d amjilt l husya daa

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

yasan huurhun yum be amjilt husie shine hund

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

wwwopera-balletmn хуудаснаас хуваарийг харж болно шүү Манай балетын бүжигчид үнэхээр чадварлаг авьяастай Даанч тэднийгээ харь улсын театруудад алдалгүй эх орондоо бүжихийг нь харж байх юмсан Санхүүгийн тал дээр анхаарах цаг хэдийнэээ болсон юмсан

Avatar

moonoo 2010-03-30 127.0.0.1

Ene ohiniig bi nileen olon udaa harj bsan ugaasaa neeh huurhun haraad l bmaar bdag yum indra yag buur minii bodoj bsaniig l helsen bna yostoi huurhun hun baletchin hun bolno gedeg ih hetsuu l dee saruulaa ulam ih bujgiin gotslold bujigleerei delhiid dandtai baletchin bolooroi

Avatar

hi all 2010-03-30 127.0.0.1

Xunt nuur dahij hezee togloh bol humuuse

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

Ёётой гоё юмаа

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

Ohinoo baletchin bolgonoo

Avatar

z a 2010-03-30 127.0.0.1

iim shine huntai boljee dee daraagiin hunt nuur ireh sard gesen baih shuu uzne dee

Avatar

saruul 2010-03-30 127.0.0.1

ene partner ni naiz zaluu ni mun uu

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

tsarailag yum aa

Avatar

bingo 2010-03-30 127.0.0.1

нээрээ найзыгаа магтах гэж зовжээ наад хун чинь оюунтай зэрэгцүүлэх хэмжээний хун биш яагаа ч үгүй жоохон хүүхэд

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

bayar hurgiy

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

Агуу их Чайковский бидэнд гайхалтай романтизмыг өвлүүлжээ Дэндүү бахархмаар юм Хүмүүс ээ театр шинэ хунтай болсон шүү WOW daraa uznee ene ohiniig toglohoddaraagiin balet hezee be humus e

Avatar

0108 2010-03-30 127.0.0.1

Гайхамшигтай гоё байсан шїї

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

mash huurhun ohin shuu hamgiin saihan hun baigaarai

Avatar

зочин 2 2010-03-30 127.0.0.1

найзыгаа магтах гэж байгаад онигоонд хийсэн юм биш үү

Avatar

зочин 2010-03-30 127.0.0.1

би үүнийг үзсэн бүх бүжигчид нь л гайхалтай байсан Саруул гэдэг хүний найз түүнийг хэт магиаад бичжээ гэсэн сэтгэгдэл төрж байна яг л энэ зурган дээр миний найзаас өөр хүн алга гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна хэхэjavascript_checkAndSend

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж