Тагнуулын ерөнхий газрын дарга Г.Уянга, Д.Батцогт нартай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Тагнуулын ерөнхий газрын дарга Г.Уянга, Д.Батцогт нартай уулзжээ

“Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ий зохион байгуулагчдыг өнөөдөр тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд албан өрөөндөө дуудаж уулзсан байна. Тэднийг дуудах болсон шалтгаан нь ирэх дөрөвдүгээрсарын 5-ны өдөр жагсаал зохион байгуулахдаа өнгөрсөн сонгуулийн үеээр үүссэн нөхцөл байдлыг давтахгүйг сануулжээ. “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ийхөн жагсаалын үеэр Монгол улсын тагнуулын ерөнхий газраас иргэд жагсагчдын аюулгүй  байдлыг хангаж хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.

Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний зүгээс маргааш 12 цагаас “Монгол Нюьс” мэдээллийн төвд ирэх сард зохион байгуулах цуглааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх аж. Мөн гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн цагдаа, оюутан залууст хандан, тайван байдлаар жагсаалдаа идэвхитэй оролцуулах уриалга тараахаар болжээ.

Б.Алтансүх 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж