Тус цахилгаанд “Москва хотын метронд террорист халдлага болж гэм зэмгүй олон арван хүний амь нас үрэгдэж, аймшигт хэрэг явдал гарсанд Монголын төр, засаг, ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлж байна. Бидний эмгэнэлийг террорист халдлагад өртөгсөдийн гэр бүл, төрөл төргсдөд уламжлан хүргэхийг хүсье” гэжээ.