Германы
Бундеслига 28 дахь тойргийн тоглолтоор үргэлжлэн явагдснаас хамгийн
сонирхол татсан тоглолт Штутгарт болон Байерны хооронд боллоо.
Хүснэгтийг тэргүүлж явсан Байерн Мьюнхен 7-р байрт яваа Штутгартыг
өөрсдийн Аллианс Аренадаа хүлээн авч 69000 үзэгчийнхээ өмнө тоглосон.
Тоглолтын эхний гоолыг Хорватын тоглогч Олич 31 дэх минутанд хийж, баг
нь тэргүүлж эхэлсэн. Түүнд гоолын дамжуулалтыг нутаг нэгт Пранич нь
өгсөн юм. Германы цомын финалын тоглолтод Шальке 04-тэй тоглон, нэмэлт
цагт А.Роббены гоолын ачаар ялалт байгуулсан ч Бундэслигийн сүүлийн
тойрогт Франкфуртад хожигдоод байсан Байарны хувьд лигтээ тэргүүн байраа
хадгалж үлдэхийн тулд хожил нэн чухал байлаа. Ийнхүү Олич гоолын
салхийг хагалсан ч 1-р үеийн төгсгөлд Штутгартын хамгаалагч Кристиан
Трэшийн 16 м-ийн талбайн гаднаас цохисон цохилт хамгаалагчын биед ойж,
чигээ өөрчилснөөр нэгэн гоёмсог гоол хаалганд орж, тоглолтын эхний хагас
1-1ийн харьцаатай өндөрлөсөн юм. Харин 2р хагас эхлэхэд Байарн
Мьюнхэний дасгалжуулагч Л.Ван Гаал Олич, Пранич нарыг суулгаж, А.Роббен,
Ф.Рибери нарыг гаргаж ирсэн нь нүдээ олсонгүй. 2-р үе эхлээд 4 минут
өнгөрч байхад Штутгартын Румын довтлогч К.Марика баруун жигүүрээс өгсөн
дамжуулалтыг мөргөж гоол оруулснаар зочид 3 оноотой гэртээ харилаа.
Харин лигтээ 2 дараалан хожигдсон Байарныг ирэх 7 хоногт Аваргуудын
лигийн учраа болох Английн Манчестер Юнайтед болон лигт тэргүүн байр
булаацалдаж байгаа Шальке 04 баг зэрэг хүндхэн учраанууд хүлээж байна.
Довтлогч Марио Гомес, Мартин Демичелисийг бэртлийн улмаас алдаад байгаа
тул Байарн цаашид хэрхэхийг хэлж таашгүй байна. Ямартай ч дэлхийн топ
лигүүдийн нэг Германы Бундеслига цаашид тун сонирхолтой
өрнөхнээ.
Б.Батсайхан, Score Studio