Тооллого 55.4 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Тооллого 55.4 хувьтай байна

Сүхбаатар аймагт Хүн ам, орон сууцны тооллогын ажил амжилттай явагдаж байгаа бөгөөд энэ сарын 13-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 27.2 мянган хүн буюу нийт тоологдох ёстой хүмүүсийн 55.4 хувь нь хамрагдаад байна. Энэ ажилд тоологчоор 263 хүн , шалгагч 73 хүн ажиллаж байгаагаас 230 гаруй нь хөдөөгийн тоологчоор ажиллаж байгаа юм.

Халзан, Баруун-Урт, Наран, УулБаян, Асгат сум бусдаасаа илүү хувьтайгаар тэргүүн эгнээнд тооллогоо явуулж байна гэж тус аймгийн Статисикийн хэлтсийн дарга О.Цэрэндулам мэдээллээ.

Д.Улаанаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж