
Өмнөд Солонгост болсон Зүүн хойт Азийн орнуудын “Ногоон өсөлт” форумд оролцсон Дундговь аймгийн Засаг даргын орлогч С.Буджав, ЭМГ-ын дарга Ц.Энхсайхан нар тэнд ажиллаж амьдардаг Дундговьчуудын “Нутгийн зөвлөл”-ийн удирдлагатай уулзаад иржээ. Тэнд тус аймгаас ажиллаж амьдардаг, суралцдаг 500 орчим иргэн байгаа аж. Тэднийг төлөөлөн Монгол улсаас суугаа элчин сайдын яамны зөвлөх Б.Жаргалсайхан, “Дундговь” нутгийн зөвлөлийн дарга н.Одхүү нар аймгийнхаа элч төлөөлөгчтэй уулзан, Солонгосын зарим аймаг, хоттой урьд тогтоосон холбоо харилцааг бэхжүүлэх, аймгийнхаа 70 жилийн ойг угтан тэнд ажиллаж амьдардаг Дундговьчуудын хүчийг нэгтгэн тодорхой бүтээлч зүйлс хийхээр санал солилцжээ. Мөн манай элч төлөөлөгчид ч Б.Жаргалсайхан, н.Одхүү нарыг аймгийн 70 жилийн ойн комисст оруулан тодорхой ажил үүрэг хариуцуулахаар тохиролцсон байна.
С.Пүрэвсүрэн