
хүснэгтийг тэргүүлэгч Интер Милан Рома багт 2:1-ээр хожигдсоноор 63
оноотой хэвээр үлдсэн нь АС Милан багт том боломж бүрдүүлсэн юм. Гэвч
энэ улиралд тааруухан амжилттай яваа Лацио багтай таарсан АС Миланчууд
энэ боломжоо ашиглаж чадсангүй. Уг нь тоглолтын турш илүүрхсэн Миланаас
Сийдорф, Инзаги нар удаа дараа довтолж байсан ч амжилтыг эс олж байлаа.
Харин 18 дах минутанд баруун жигүүрээр довтолсон Инзаги дээр Лациогийн
хамгаалагч алдаа гаргаснаар шүүгч торгуулийн цохилт хийх эрх өгсөн. Энэ
цохилтыг Миланы довтлогч энэ жил 27 настай Марко Бориелло гүйцэтгэж,
гоол оруулснаар энэ улирлын 10 дах гоолоо оруулж багтаа давамгайллыг
авчирсан юм. Гэвч сүүлийн 5 тоглолтондоо 2 хожигдож, 1 хожил, 1
тэнцээтэй яваа АС Миланы хямрал дахин үргэлжилж, Лациогийн Лихтштайнер
эхний үеийн төгсгөлд хариу гоолыг оруулж дөнгөснөөр Милан өөрсдийн
талбай дээрээ Лациотой оноо хуваалаа. Ингэснээр сүүлийн 3 тоглолтондоо
хожил үзээгүй Милан 60 оноотой хүснэгтийн 3 р байрт бичгдэж,
тэргүүлэгчээс 3 оноо дутуу явна. Тоглолтын дараа Миланы дасгалжуулагч
Лионардо аваргын төлөөх өрсөлдөөнд орох боломж одоо ч нээлттэй байгаа
талаар хэлсэн ч энэ улиралд багийнх нь амжилт үнэхээр “ нэг л сонин”
байгааг нуусангүй. Хэдий чухал тоглолт байсан ч Роналдинио, Пато,
Бэкхам, Пирло, Неста нар тоглосонгүй. Ромад хожигдсон Интер энэ 7 хоногт
Аваргуудын лигийн плей-оффт ОХУ-ын ЦСКА Москватай тоглолттой байгаа бол
лигтээ Бологнатай учраа таараад байгаа. Харин Рома Бари багтай, АС
Милан Каглиаритай оноолт таарчээ.
Б.Батсайхан, Score Studio
A 2010-03-29 127.0.0.1
Реал Мадридын Кака Роналдо болон
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 99757810
A 2010-03-29 127.0.0.1
Реал Мадридын Кака Роналдо болон
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 99757810
A 2010-03-29 127.0.0.1
Реал Мадридын Кака Роналдо болон
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 99757810
serenity 2010-03-29 127.0.0.1
ac түрүүлээсэй
Turuu 2010-03-29 127.0.0.1
ac medeej turuulneshd
ganaa 2010-03-29 127.0.0.1
Roma ch best team shuu ene jil Ramo turuulnee bi ingej bodoj bna