Багш нарын ур чадварын уралдаан болов

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Багш нарын ур чадварын уралдаан болов

Энэ хичээлийн жилийн багш нарын ур чадварын уралдаан  Дундговь аймагт болж 18 сургуулийн 18 багш, 20 цэцэрлэгийн  18 багш оролцлоо.

Сургуулиудаас Гурвансайхан сумын сургуулийн түүх газар зүйн багш О.Цэрэндолгор тэргүүлж, МГСС-ийн орос хэлний багш Б.Урансайхан, Дэлгэрхангай сумын биеийн тамирын багш О.Батчулуун нар удаах байрыг эзэллээ. “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш О.Норжмаа, Өлзийт сумын сургуулийн багш Ц.Отгонмөнх, “Говийн-Ирээдүй” цогцолбор сургуулийн багш Э.Тогоохүү нар тусгай байранд орлоо.

Цэцэрлэгүүдээс Сайнцагааны  IV цэцэрлэгийн багш Ш.Уянга тэргүүлж, 6 дугаар цэцэрлэгийн багш Б.Гансүх, 3 дугаар цэцэрлэгийн багш М.Борхүүхэн нар дараах байрыг эзэллээ.

Урьдчилан өгсөн сэдвээр шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд   нийт 28 илтгэл хэлэлцэгдэж тэргүүн байрт Сайнцагаан сумын Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4-р сургуулийн багш Ц.Цэвэлмаа, 2 дугаар байрт “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш Э.Ууганцэцэг, 3 дугаар байрт “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш М.Энхбаяр, М. Баярхүү нар шалгарлаа. Шилдэг илтгэл шалгаруулах уралдаан Өлзийт сумын сургууль, 10 цэцэрлэг, хичээл заалтад Луус,  Өндөршил сумын цэцэрлэг оролцсонгүй.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж