
“Буудалд учирсан хоёр” киноны зөөгч бүсгүйн дүрээр нь монголын үзэгчид сайн мэдэх Зөвлөлтийн ардын жүжигчин Людмила Гурченко 75 хүрлээ. Зөвлөлтийн киноны нэрт мастер Эльдар Рязановын “ Багт наадмын шөнө” хэмээх инээдмийн кинонд тэрбээр анхны дүрээ бүтээж байжээ. Жүжиглэхээс гадна дуулах авъяастай түүнд “ Таван минут” нэртэй дуу нь алдар нэр авчирсан юм. Ер бусын авъяастай, загварын торгон мэдрэмжтэй гэгддэг Людмила Гурченкод төрсөн өдрөөр нь Оросын ерөнхий сайд В. Путин баяр хүргэсэн байна.