“BHP” компани “Potash”–ыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

“BHP” компани “Potash”–ыг орхилоо

Уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч “BHP Billiton” компани Канадын “Potash” корпорацийг худалдан авахаар гурван сарын турш хөөцөлдсөний дараа албан ёсоор энэ наймааны хэлэлцээрийг зогсоосон байна.

Энэ сарын эхээр Канадын Засгийн газар “BHP Billiton”-ы “PotashCorp” компанийг 39 тэрбум ам.доллараар худалдан авах саналыг хүлээн аваагүй билээ.  Тус салбарыг хариуцсан Канадын сайд Тони Клемент санал болгосон мөнгөний хэмжээ Канадын ашиг сонирхолд нийцэхгүй байна гэсэн ч хэлэлцээрийн хаалгыг бүр мөсөн хаагааггүй байсан юм. Тэрбээр “BHP”-г шинэ санал оруулж ирэхэд дахин 30 хоногийн хугацаа өгсөн ч өнөөдөр “ВНР” энэ компанийг авах бодлоо орхисон гэдгээ мэдэгджээ.

Канад улсын хувьд өмнө нь ганцхан удаа буюу 2008 онд “MacDonald Dettwiler”-ыг “Alliant Techsystems” компани худалдан авах саналд татгалзсан хариу өгч байсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж