Реал Мадрид тэргүүлэгчийн байраа алдсангүй

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Реал Мадрид тэргүүлэгчийн байраа алдсангүй

Испанийн Ла
лигийн 29 дэх тойргийн тоглолт өнгөрөгч амралтын өдөр болж, лигийг
тэргүүлэгч Реал болон Барселона баг ээлжит учраатайгаа хэрхэн тоглохыг
үзэгчид сэтгэл догдлон хүлээж байлаа. Тэргүүлэгч 2 багийн оноо тэнцүү
яваа энэ цаг мөчид Барселона баг Маллоркагийн “ОНО” цэнгэлдэхэд зочлон
очиж тоглосон юм. Энэ 7 хоногт “Аваргуудын лиг”-т Арсеналтай таарах
учраас “гоолын машин” Мессиг энэ тоглолтонд нөөсөн байв. Гэвч тэдний
өрсөлдөгч баг нь өөрийн талбай дээрээ 13 тоглолт хийснээс 12-т нь хожиж
лигтээ 4р байрт яваа эвгүй өрсөлдөгчид байлаа. Тоглолтын эхнээс Маллорка
идэвхитэй тоглож, хэд хэдэн удаа довтолсон ч хаалганы шон онох зэргээр
азгүйтэж байсан юм. Лигийн тэргүүнд гарахын тулд Барсад 3 оноо чухал
байсан тул Мэсси 51 дэх минутан сэлгээнээс гарч ирлээ. Удалгүй тоглолтын
63 дах минутад булангийн цохилтыг Чави гүйцэтгэж, түүнийг нь Пуойль
хаалгаруу цохисон ч хаалгач хамгаалж чадсан юм. Харин хаалганы ойролцоо
зөв байранд байсан Ибрхимович хаалгачаас ойсон бөмбөгийг гүйцээж энэ
улирлын 15 дах гоолоо хийлээ. Ингээд үлдсэн минутад нягт хамгаалснаар
Барселона 3 оноотой гэртээ харьж, лигийн тэргүүн байрт бичигдэж эхэлсэн
байна. Тэдний араас Реал Мадрид хөрш Атлетико Мадридтай өөрсдийн талбай
дээр тоглолоо. Энэхүү дерби тулаанд Реал үргэлж илүү байсан төдийгүй,
Атлетико Реалыг 1999 оны 10 сараас хойш нэг ч удаа хожиж чадаагүй байсан
юм. Тоглолтын эхний 10 дах минутанд Атлетикогийн Хосе Антонио Рейэс
гоолдож зочин баг тэргүүлж эхэлсэн ч 2 р хагасын 17 минутын дотор
Рейлчууд 3 гоолыг оруулснаар Реал давамгайлж, тэргүүн байраа хадгалах нь
тодорхой болсон юм. Гоолыг Алонсо, Арбелао, Игуэн нар хийсэн байна.
Харин 69 дэх минутанд зочин багийн Форлан торгуулийн цохилтыг амжилттай
гүйцэтгэснээр тоглолт 3-2ийн харьцаагаар өндөрлөлөө. Аваргуудын лигээс
хасагдсан Реал Мадрид одоо Ла лигт түрүүлэх зорилгоо гол бай болгон
тоглож байгаа. Тэдний ард Барселона оноо тэнцүү бичигдэж байгаа бол 3-р
байрт яваа Валенсиа Реал Сарагосад 3-0 ээр бут ниргүүлж, эхэнд яваа 2
топ багаас оноо тасарч эхэллээ.
 
Б.Батсайхан, Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж