Японы эдийн засаг өсөв

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Японы эдийн засаг өсөв

Япон улсын Засгийн газар эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч буйгийн ачаар хэрэглэгчдийн зарцуулалт өсч, эдийн засаг гуравдугаар улиралд өссөн байна. Улирлын хувьд долоогоос есдүгээр сарын байдлаар өмнөх гурван сарынхтай харьцуулвал 0,9 хувиар өссөн байгаа аж. Харин жилийн хэмжээнд 3,9 хувийн өсөлт ажиглагдсан байна. Үүнд нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл нь ахуйн хэрэглээ 0,6 хувиар өссөн явдал аж.

Хэдийгээр худалдааны гол түнш болох БНХАУтай таарамжгүй харьцаатай байгаа ч тайлангийн үр дүн эдийн засагчдын тооцоолж байснаас их байгаа юм.
Японы эдийн засаг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн хүнд үетэй тулгарсан билээ. Хэдийгээр иенийн ханш чангарч, тус улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэгцээ бусад орнуудад буурсан ч хямралын гол шалтгаан нь экспортын уналттай бус, харин дотоодын хэрэглээ бага байгаатай холбоотой юм. Нийт экспортын хэмжээ гуравдугаар улиралд ямар ч өсөлтгүй байгаа ба эдийн засагчид оны сүүлийн улиралд ч энэ өөрчлөгдөхгүй гэж үзэж байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж