
Us Weekly сайтад мэдээлснээр хосууд өнгөрсөн пүрэв гаригт сүй тавьсан байна. Хосуудаас энэ мэдээллийг лавлахад “Тийм ээ, бид хоёр сүй тавьсан. Удахгүй хуримаа хийхээр төлөвлөөд байгаа” хэмээн хариулжээ.
Мөн People сэтгүүлд тэдний хэвлэлийн төлөөлөгч “Тэр хоёр анх тавдугаар сард танилцаж, дотно харилцаатай болсон юм. Тэд өнгөрсөн долоо хоногт сүй тавьсан. Эрик Жонсон бадмаараг болон алмаазан шигтгээтэй алтан бөгж сонгон сүйт бүсгүйдээ өгсөн” хэмээжээ.
Н.Наран