Жижиг орон сууцууд Японы зах зээлд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Жижиг орон сууцууд Японы зах зээлд тэргүүлж байна

Эдийн засгийн байдал таагүй буйгаас Япон улсын иргэд үнэтэй, шинэ байр авахад хүндрэлтэй болж буйгаас жижиг орон сууцны гүйлгээ огцом нэмэгдсэн байна. Тэдний нэг Фуюхито Мория гэх 39 настай эр өөрийн ээжтэйгээ ердөө 30 метр квадрат талбайд өөрийн хоёр давхар байшингаа босгожээ. Энэ нь хоёр машины гарашны зай юм. Тэрбээр ээжтэйгээ нэг унтлагын өрөөг хуваадаг аж.

Орон сууцаа аль болох том харагдуулахын тулд том цонх хийж, гэрийн тавилгаа хамгийн авсаарханаар байрлуулсан бөгөөд ямар ч илүү дутуу эд хогшил хадгалдаггүй гэнэ.

“Өрөөний мухар болгоныг ашигтайгаар ашиглах боломжтой” гэж тэрбээр хэлж байна. Хэдийгээр энэ байшин хэмжээний хувьд асар жижигхэн ч гэсэн Мория үүнийг барьж босгоход 500 мянган ам.доллар зарцуулсан байна.
“Хэмжээ бол тийм ч чухал биш. Хамгийн гол зүйл бол уур амьсгал” гэж Мория нэмж хэлэв.

Архитектор Жуничи Сугиямагийн хэлснээр түүний ажилладаг компанийн нийт захиалгын 70-аас илүү хувийг ийм хэмжээний байшин эзэлдэг гэнэ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж