
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн байна. Хэлэлцүүлэгтэй холбогдуулж, Сангийн сайд С.Баярцогт Хөгжлийн банкаар дамжуулан хөгжлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломж байгаа талаар мэдээлэл хийжээ. Учир нь одоогийн мөрдөж байгаа хуулиар хөрөнгө оруулалтыг нэгдсэн төсөвтөө суулгаж байгаа юм. Гэвч энэ нь цаагуураа төсвийг алдагдлыг нэмэгдүүлж байгаа учраас урт хугацаа шаардсан, үр ашиг нь 20-30 жилийн дараа гарах хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкаар дамжуулан хийх нь төсөвт ирэх ачааллыг багасгах аж. Тиймээс бүлгийн гишүүд Хөгжлийн банкийг байгуулаад явахад шаардагдах хууль эрх зүйн орчинг УИХ-аас бий болгож өгөх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн тус бүлэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна.
Г.Дарь