Нани Манчестерт 2014 он хүртэл үлдэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Нани Манчестерт 2014 он хүртэл үлдэхээр боллоо

Манчэстэр
Юнайтэд багийн жигүүрийн хагас хамгаалагч Нани багтаа 2014 он хүртэл
үлдэхээр болсон байна. 23 настай Нани нь энэ улиралд илүү олон минутыг
талбайд өнгөрүүлж ур чадвараа харуулж байгаа учраас улаан чөтгөрүүдийн
удирдлага түүнтэй байгуулсан гэрээгээ дөрвөн жилээр сунгасан байна. 2007
онд Португалийн Спортинг багаас ирж байсан Нани нь энэ хугацаанд
премер лигийн 55 тоглолтод оролцож таван гоол оруулаад байгаа бол
Португалийн шигшээдээ 34 тоглолтыг хийгээд байгаа юм. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж