MacBook шинэ цүнхтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

MacBook шинэ цүнхтэй болжээ

Mac-ын жижиг хэрэглэл үйлдвэрлэгч “Twelve South” таны MacBook-ыг “хувцаслах” нэгэн шинэ цүнх худалдаанд гаргажээ. Савхиар хийсэн энэхүү цүнх нь таны MacBook-ыг элдэв эвдрэл гэмтлээс найдвартай хамгаалах ба барьж явахад хөнгөн мөн эдэлгээ удаантай хэмээн үйлдвэрлэгчдийн зүгээс танилцуулжээ.

Загварын хувьд яг л номын хавтас шиг харагдах бөгөөд классик хар ба улаан гэсэн өнгөний сонголттой, хоёр талаас нээх боломж бүхий хоёр цахилгаантай аж. 13 болон 15 инчийн MacBook-д зориулсан энэхүү сонгодог загварын цүнх 79,99 ам.доллараар худалдаалагдаж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж