Гүүрэн гармын шав тавих ёслол боллоо | News.MN

Гүүрэн гармын шав тавих ёслол боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Гүүрэн гармын шав тавих ёслол боллоо

Нийслэлийн хоёр дахь  гүүрэн гарам барих ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэ гарам нь Их тойруу гудамжийг Энгелсийн гудамжтай холбох бөгөөд нийслэлийн төв замын ачааллыг буруулахад гол нөлөө үзүүлэх гэнэ. Япон улсын буцалтгүй тусламжийн төслөөр барих гүүрэн гарам нь нийт 895 метр урттай байгууламж аж.  Төслийн үндсэн зорилго нь одоо байгаа Энхтайван болон Гурвалжингийн  гүүрний  ачааллыг багасгаж, хотын авто замын нийт хөдөлгөөний аюулгүй, жигд байдлыг хангахад оршиж байгаа аж. Шав тавих арга хэмжээнд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга , Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, НИТХ-ын дарга Т.Билэгт , Авто замын газрын дарга  Д.Од, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, төслийн зөвлөх бөгөөд гүйцэтгэгч байгуулагуудын төлөөлөл оролцож, шав тавьж газар хөндлөө. Төсөл хэрэгжих хугацаа 37 сар бөгөөд 2013 оны тавдугаар  сард ашиглалтад өгөх гэнэ.

Ө.Чинзориг  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж