Зураачид хамтарсан үзэсгэлэн гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Зураачид хамтарсан үзэсгэлэн гаргажээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Урлагын гавъяат зүтгэлтэн, зураач Г.Дунбүрээ, Урчуудын эвлэлийн шагналт зураач С.Энх-Амгалан нар уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнгээ гаргажээ. Зураачид сүүлийн хоёр жилд бүтээсэн уран зургуудаа энэ үзэсгэлэндээ дэлгэжээ.

    С.Энх-Амгалан анх 2005 онд “Мэдрэмж-1” үзэсгэлэнгээ гаргаж байсан ба 2008 онд “Мэдрэмж-2” үзэсгэлэнгээ дахин гаргасан юм. Харин энэхүү үзэсгэлэнд модерн чиглэлийн 50 гаруй тмоохон хэмжээний тосон будгийн шинэ уран бүтээлүүд нь тавигдсан аж.

    Зураачдын үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-нд нээлтээ хийсэн ба 18 хүртэл үргэлжлэх юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж