Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Тендерийн мэдэгдэл

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Оюу толгой төсөл-220 кв цахилгааны шугам /барилгын ажил/
    Тендерт оролцох сонирхолоо илэрхийлэх хугацаа- дууссан
    Оюу толгой төсөл нь дэлхийн хамгийн том зэс-алтны уурхайн төсөл бөгөөд уг төслийг Оюу толгой ХХк хэрэгжүүлж байна.

    Оюу толгой төсөл нь Монгол Улсын Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт, нийслэл Улаанбаатар хотоос 550 км орчим, Монгол-Хятадын хилээс хойш 80 км-т байрладаг.

    95 км үргэлжилэх 220 кв-ийн цахилгааны шугам /барилгын ажил/ барих төслийн тендерт оролцох сонирхолоо илэрхийлэх хугацаа дууссаныг үүгээр мэдэгдэж байна.

    Оюу толгой ХХK-ийн зүгээс уг төслийн барилгын ажилд оролцохоор сонирхолоо илэрхийлсэн бүх байгууллага, компаниудад талархалаа илэрхийлэхийн зэрэгцээгээр дараа дараагийн манай төслүүдийн тендерт тэдгээр компаниуд болон монголын бусад компаниудыг оролцохыг хүсч байна.
    Оюу толгой ХХк урьдчилсан сонгон шалгаруулалт хийж, дараах Монгол компаниуд тендерт оролцогчдын жагсаалтад багтаж, дараагийн шатны өрсөлдөөнт тендерт оролцохоор шалгарч үлдснийг зарлаж байна. Үүнд:
    -Эрчим концерн ХХК
    -Эрчим Сүлжээ ХХК
    -Илч Хангай ХХК
    -Очир Төв ХХК

    Тендер хаах хугацаа: 2011 оны нэгдүгээр сарын эхээр байхаар төлөвлөсөн.
    Оюу толгой ХХК цаашид төслийн шаардлага нөхцлөөс шалтгаалан аливаа төслийн тендерт оролцох сонирхол илэрхийлэх зарлалыг гаргаж байх болно

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж