Хэнтийн Норовлинд дөрвөн ихэр хурга төржээ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Хэнтийн Норовлинд дөрвөн ихэр хурга төржээ

Зуд зулагтай гэдэг. Зудын дараа мал их өсдөг гэж хөгшид ярьдаг. Хэдий хахир өвөл шувтарч хатуу хавар үргэлжилж буй ч малчид шинэ төл хүлээж авах ажилдаа шамдаж байна.

Өдөр бүр мал хорогдлоо гэх мэдээ сонссоор уйдаж гүйцсэн бидэнд чих мялаах сайхан мэдээ дуулдлаа. Хэнтий аймгийн Норовлин суманд дөрвөн ихэр охин хурга төржээ. Мал өсөхийн тэмдэг гэж сум, аймгийн Засаг дарна нар нь бэлгэшээж байгаа юм байна. Норовлин сумын Онон багийн малчин Б.Мөнхбаатарын хотонд дээрх дөрвөн ихэр хурга төрсөн гэнэ.

“Манай хангай чигийн сумдад өвөл гайгүй өнгөрсөн. Тэгээд ч нутгийн малчид өвлийн бэлтгэлээ сайн базаадаг” гэж сумын Засаг дарга нь ярьжээ. Аймгаас ижил сүрэгт нь тэжээл, дөрвөн ихэрт төлийн сүү зэргийг хүргэхээр хүмүүс явсан байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж