Тус компанийн гүйцэтгэх захирал асан, Австралийн иргэн Hu Stern-д арван жилийн яг өгсөн байна гэж “Associated Press” агентлаг Шанхай хотоос мэдээллээ. “Бид авлигыг сайшаадаггүй гэсэн хэдий ч Ноён Ху-д оноосон ял дэндүү хатуу байна” гэж Австралийн гадаад хэргийн сайд Stephen Smith Шанхай хотын шүүхээс гаргасан шийдийн хариуд мэдэгдсэн байна. Ноён Ху болон түүний хамт ажиллагсад шүүхийн шийдийг давж заалдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
/Зургийн тайлбар: Австралийн ерөнхий-консул Том Коннор шүүхийн шийдвэртэй холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ/
Дээрх дөрвөн хүний хийсэн хэргийн улмаас Хятадын гангийн салбарт их хэмжээний хохирол учирсан гэж шүүгч хэлсэн. Мөн хатуу ял оноож байгаа нь “зах зээлийн дэг журмыг хамгаалж, бизнесийг хэвийн явуулахын тулд” гэж тайлбарласан. Түүнчлэн, тэд буруутайгаа хүлээн зөвшөөрсөн тул ялыг тодорхой хэмжээгээр бууруулсан гэж мэдэгдсэн. Ялыг нь уншиж байхад гадаадын хэвлэл мэдээллийг байхыг зөвшөөрсөн бөгөөд дөрвөн яллагдагч чимээгүй сонсож байсан байна.
Шүүхийн шийдвэрийн дараа авлига авч “тэвчиж болшгүй үйлдэл хийсэн гэдэг нь шүүхээс хөдөлбөргүй нотлогдсон тул” дээрх дөрвөн ажилтнаа халж байна гэж “Rio Tinto” мэдэгдсэн.
Өнгөрсөн долоодугаар сард уг дөрвөн ажилтныг баривчилсан нь Бээжин өндөр үнээр ган худалдан авах болсондоо бухимдсантай холбоотой гэж эхний үед хүмүүс үзэж байсан юм. “Rio Tinto”-гийн төв нь Лондон болон Австралийн Мельбурнд байдаг ба Хятадын төмрийн хүдрийн гол нийлүүлэгчдийн нэг юм.
Ху захиралд авлига авсан хэрэгт нь 5 жилийн ял, худалдааны нууц зөрчсөн хэрэгт нь 10 жилийн ял өгсөн хэдий ч нийтдээ 10 жилийн ял эдлэх юм байна. Түүнийг 1 сая юань буюу 146 мянган ам.доллараар торгосон байна. Хамгийн урт буюу 14 жилийг ялыг Wang Yong-д өгсний 13 жил нь авлига авсны төлөө юм. Wang-ыг гангийн том компани болох “Du Shuanghua”-гаас есөн сая ам долларын авлига авсан гэж ялласан. Мөн төрийн зохицуулалттай үнийг хөдөлгөж, хувиараа гадаадын компаниудтай гэрээ байгуулсан хэрэгт ялласан. Wang Yong-ыг 5,2 сая юань буюу 761 мянган ам доллараар торгох шийд гаргасан. Нөгөө хоёр яллагдагч болох Ge Minqiang, Lui Caikui нарт найм болон долоон жилийн ял оноосон байна. “Худалдааны нууц задруулсан тухай ял нь их эргэлзээтэй байна. Учир нь шүүх хуралдааны тэр хэсгийг хаалттай хаалганы цаана хэлэлцсэн” гэж Австралийн гадаад хэргийн сайд Stephen Smith хэлсэн. “Rio Tinto” мөн худалдааны нууцын асуудлаарх баримтыг хараагүй тул тэр талаар мэдээлэл хийхгүй гэж мэдэгдсэн байна.
Т.Бадрах