
Blunt тухайн үед онгоцны буудлын орчимд байсан англи цэргүүдийг удирдаж байсан бөгөөд орос цэргүүд рүү дайралт хийсэн бол дэлхийн хэмжээний мөргөлдөөн гарах нь тодорхой болсон учир тушаал биелүүлээгүй хэргээр цэргийн шүүхэд дуудагдах нь тодорхой байсан хэдий боловч цэргийн дээд удирдлагын тушаалыг эсэргүүцсэн юм байна.
Азаар харин английн цэргийн генерал Mike Jackson-ны дэмжлэгийг хүлээн авч, өөрийн удирдсан цэргүүдээ дэлхийн гуравдугаар дайн эхлүүлэх золиос болгохоос аварч чадсан юм гэж ярьжээ.
“Тэнд байсан Оросын 200 орчим цэргийг хүчээр буулган авах тушаал авсан юм. Миний удирдлага нь дор Шүхэрчдийн хорооны цэргүүд тулалдаанд ороход бэлэн байсан” гэж тэрээр мэдэгджээ.
Хүч хэрэглэн орос цэргүүдийг буулгаж авах тушаалыг тухайн үед европ дахь НАТО-гийн цэргийн командлагч генерал Wesley Clark шууд өгсөн бөгөөд бид нарын төдий л хэрэглэдэггүй “устга” гэсэн нэр томьёо бүхий тушаал байсан гэж 2002 онд “You’re beautiful” дуугаараа дэлхий дахинд алдаршиж, цэргийн албаа орхисон Blunt ярьсан ажээ.
Английн цэргийн генерал Майк Жексоны “цэргүүдээ би дэлхийн гуравдугаар дайн эхлүүлсэн харицлаган болохгүй” гэж радиогоор ярисныг сонссон юм гэж дурссан байна.
Тэгээд бид нарт онгоцны буудлыг бүслэх тушаалыг өгсөн бөгөөд хэд хоногийн дараа орос цэргүүд уулзаж, хоол, ундны усгүй боллоо, онгоцны буудлыг хуваан эзэлбэл яасан юм бэ гэж санал тавьсан юм гэж ярисан аж.
Бэлтгэсэн Д.Пунцаг